Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны дизель түлшний түүхий эд үйлдвэрлэж байна

1 цаг 43 минут

Манай улс жилд 15 мянган тонн бордоо хоёр хөршөөсөө импортолдог.

Гэтэл энүүхэн хотын баруун зах Эмээлтэд жилд 20 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр бий.

Улсынхаа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бордооны хэрэгцээг бүрэн хангаад илүү гарсныг нь экспортод гаргах боломжтой гэсэн үг. Энэ бол “Protein  Mongolia” ясны үйлдвэр.

Эднийх ашиглагдалгүй хаягдаж буй малын яс, дайвар бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор боловсруулж, байгальд ээлтэй, органик бордоо, мал, амьтны тэжээл үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн бордоог газар тариалан, төмс, хүнсний ногоо, мод үржүүлгийн салбарт өргөн хэрэглэж байгаа аж. Хоногт 30-50 тонн малын хаягдал яс, махыг боловсруулж, 30-35 тонн бордоо, тэжээл үйлдвэрлэдэг байна. “Protein  Mongolia” үйлдвэр мөн малын яснаас тос гаргаж, 2023 оноос БНСУ-д экспортолж эхэлжээ. Уг тосоор солонгосууд онгоцны түлш үйлдвэрлэдэг гэнэ. Одоогоор 3000 тонн ясны тос БНСУ руу экспортлоод байгаа тухайгаа “Protein  Mongolia” үйлдвэрийн захирал Н.Оюунбат ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад танилцуулав. Сайдын хувьд малын гаралтай түүхий эд, тэр тусмаа арьс, шир, дайвар, яс зэргийг ашиглалгүй хаях бус үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох ёстой гэж үзэж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилгоор эдний үйлдвэрийн талаар олон нийтийн сүлжээнээс мэдээлэл авч, удирдлагуудтай нь холбоо барьснаар зорьж ирсэн нь энэ юм.

Тус үйлдвэр хаягдал ясыг байгалийн эрдсээр баяжуулсан органик бордооноос гадна мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, шувууны аж ахуйнуудад нийлүүлдэг. “Түмэн шувуут”, НВЦ, “Баян” гээд томоохон шувууны аж ахуйнууд “Protein  Mongolia” үйлдвэрийн байнгын хэрэглэгчид гэнэ. Бэлэн мөнгөгүй үедээ тэд тэжээлээ зээлээр авдаг. Шувууны аж ахуйд хэдэн зуун мянган ам шимт, органик тэжээлээ нэхээд ангалзаж байгаа гэж бодохоор татгалзах аргагүй. Цаад утгаараа нийслэлчүүдийн өргөн хэрэглээний амин дэмт хүнс өндөг тасрахгүй байх ёстой. Дэм дэмэндээ гэгчээр үндэсний үйлдвэрлэгчид нэг нэгнээ дэмжиж, хамтарч ажилладгийн нэг жишээ. Мөн эдний үйлдвэрлэж буй органик тэжээлээр тэжээмэл, муур нохойн хоол хийх сонирхолтой гадаадын аж ахуйн нэгж, иргэд ирж уулзаж байгаа гэнэ.

Итали технологийг Монголд нэвтрүүлсэн “Protein  Mongolia” ясны үйлдвэр цаашид нунтаг органик бордоогоо үрлэн хэлбэртэй болгон үйлдвэрлэх, улмаар экспортод гаргахаар ажиллаж байгаа. Ясны тосныхоо экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 2500 тоннын багтаамжтай агуулахтай болжээ. Энэ бүхний зэрэгцээ бэрхшээл, хүндрэл цөөнгүй бий гэнэ. Тэдгээрийн ихэнх нь өөрсдөөс үл шалтгаалах хүчин зүйлүүд.  Товчхондоо төрийн хүнд суртал, шат дамжлага, хэрэгтэй хэрэггүй олон зөвшөөрөл, бичиг цаас хувийн хэвшлийнхэнд дэмжлэг биш дарамт чирэгдэл болдгийн нэг жишээг “Protein  Mongolia” ясны үйлдвэрээс харж болохоор. Тус үйлдвэр эдүгээ хүчин чадлынхаа дөнгөж 30 хувиар ажиллаж байгаа. Үүнийг 100 хувь болгох боломжтой. Гагцхүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хязгаарлагдмал, үүн дээр төрийн дэмжлэг сул. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн оронд импортын бордоог газар тариалангийн салбартаа нийлүүлж байгаагаас энэ нь харагдана. Мөн органик бордоогоо экспортод гаргахын тулд малын гаралтай бүтээгдэхүүн гэдэг утгаар нь эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан гэдэг баталгаа хэрэгтэй болдгоос гацдаг байна. Манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-д газар тариалан, хөдөө аж ахуйн бордооны хэрэглээ өндөр, зах зээл том боловч эрүүл ахуйн шаардлага өндөр. Монголчууд бид малаа бүрэн эрүүлжүүлж байж малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Энэ тал дээр мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа учир дутагдалтай хэвээр.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Protein  Mongolia” ясны үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэрээ үндэсний үйлдвэрлэгчид экспортлогчид болж байж хөгжинө. Төрөөс үүнийг татаас, хөнгөлөлтөөр дэмжих ёстой. Тиймээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр мах, ургамал, ноос, ноолуур болон Евразийн худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий дөрвөн ажлын хэсэг байгуулаад байгаа гэдгийг хэллээ.

Сайд мөн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдээ төр бодлогоор дэмжинэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Тухайлбал, ясны үйлдвэрийг Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрт хамруулж, тодорхой дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхийг судална гэлээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  

Холбоотой мэдээ

"МТZ" бонд амжилттай арилжаалагдаж дууслаа
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"МТZ" бонд амжилттай арилжаалагдаж дууслаа
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
Хаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны дизель түлшний түүхий эд үйлдвэрлэж байна
Дорнод, Хэнтий аймагт хээрийн 3 түймэр бүртгэгджээ
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
"Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ц.Идэрбат: “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, ажлуудыг нь эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
АТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он