Сэтгэгдэл 0
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 06-ний өдрийг хүртэл нийтдээ 1355 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 237, зөвлөгөө хүссэн дуудлага 77, мэдээлэл хүссэн дуудлага 647, зорилтот бус 391, өргөдөл санал 3 бүртгэгдсэн байна.
Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 222 байгаагаас аймгийн хэмжээнд 70 дуудлага, нийслэлийн хэмжээнд 152 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 9 хүүхэд үйлчилгээ авчээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.