Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Малын сэг зэм устгахад зориулж Сүхбаатар аймагт 300 сая төгрөг, 2 тонн шатахуун шийдвэрлэлээ

2024/05/08

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга  С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй албаны төлөөлөл 2024 оны 05 дугаар сарын 07-нд Сүхбаатар аймагт ажиллалаа.

Өвөлжилт хамгийн хүнд байсан Сүхбаатар аймгийн хувьд 2023 онд нийт 3.8 сая толгой мал тоолуулсан бол 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт малын 44.8 хувь нь хорогдож, 4400 гаруй малчин өрх буянт мал сүргийнхээ 50-иас дээш хувийг нь зүй бусаар алджээ.
Зудын дараах томоохон эрсдэл нь мал, амьтны халдварт өвчин байдаг тул малын сэг зэмийг сумдад яаралтай цуглуулж, устгах ажлыг эрчимжүүлэхэд зориулж Аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ.

Мөн аймгийн хэмжээнд хамгийн олон мал хорогдсон сум болох Сүхбаатар суманд сэг зэм устгах ажилд зориулж 2 тонн шатахуун шийдвэрлэлээ.
Засгийн газраас зудын гамшгийн дараах эрсдэлийг бууруулах хүрээнд малгүй болсон өрхүүдийг малжуулах, малчны зээлийн хугацааг хойшлуулж, зээлийн хүүнд дэмжлэг үзүүлэх бодлого баримталж буйн зэрэгцээ байгальд ээлтэй, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай мал аж ахуйг хамтарч, хоршиж эрхлэх боломжоор хангах “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд буй.  

2023-2024 оны өвөл, хаврын хүндрэлийг давахад зориулж Сүхбаатар аймагт Засгийн газар, Улсын онцгой комиссоос дараах дэмжлэгийг үзүүлээд байна. Үүнд:

- Аймгийн Онцгой байдлын газарт
- Ковш 2 ш
- “Ланд 76” автомашин
- Эрдэнэцагаан сумын Гал унтраах аврах ангид “Ланд 78” машин
- Сүхбаатар сумын ЗДТГ-т “Ланд 76”
- Мал эмнэлгийн газарт ДУК ариутгалын машин
- Уулбаян суманд “Pick up ford” машин
- Асгат суманд “Suzuki Jemny”
-  Цас цэвэрлэх, зам гаргахад Зэвсэгт хүчний анги байгууллага, орон нутгийн ковшны шатахуунд 231 сая төгрөг,
- Малын сэг, зэм устгах ажилд 2337 хүн 10 өдөр ажиллах зардал буюу 934.800.000 төгрөг,
- Засгийн газрын тогтоолоор 50 хувь хямдралтай үнээр болон үнэ төлбөргүй олгох хивэг, тэжээлийн зардал,
- Хүнсний тусламжид 307,926,400 төгрөг,
- 910 тн нүүрс 82,298,700 төгрөг,
- Шатах, тослох материалын 18,200,000 төгрөгийг шийдвэрлэсэн хэмээн Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
Боомтуудыг уртасгасан цагаар ажиллуулж, экспортыг дэмжинэ
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
Дэвшилтэт технологи бүхий органик бордооны үйлдвэр нээгдлээ
Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: 50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он