Сэтгэгдэл 0

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Батсүх ажлын хэсгийн хамт Мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын махны холбоо ТББ болон Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлогч 18 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, Худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээр, протоколоор хүлээсэн үүрэг, шаардлагууд, экспортын мах, махан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаарх мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар хэлэлцэж санал солилцлоо гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.