Сэтгэгдэл 0

Нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилт нэмэгдэж байна. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр одоогийн байдлаар Өмнөговь, Дорноговийн баруун өмнөд хэсгээр хуурайшилт нэн их, Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар хуурайшилт ихтэй.
Баян-Өлгийн хойд, Увсын баруун өмнөд, Завханы баруун, Ховд, Говь-Алтай, мөн ой, хээрийн бүс нутаг болох Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар дунд зэргийн хуурайшилтай байна.

Иймд иргэд, малчдыг ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.