Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

Ши Жинпинийг Хятадын Коммунист намын тэргүүний албан тушаалд дөрөв дэх удаагаа томилно

59 мин өмнө
2012 онд Ши Жиньпин эрх барих болсноосоо хойш Хятадын Коммунист Намын (ХКН) бүх шатны байгууллагад авлигыг үндсээр нь устгана гэж амласан билээ. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрсөн ч авлигын эсрэг мөрдөн шалгах ажиллагааны эрч сулраагүй хэвээр байна.

Өнгөрсөн онд Хятадын сахилга хариуцлагын байгууллагууд нэг сая гаруй хүнийг, түүний дотор сайд эсвэл мужийн түвшний (болон түүнээс дээш албан тушаалтай) 100 гаруй албан тушаалтныг шалгаж эхэлжээ. Энэ долоо хоногт болох чухал хуралд бэлтгэж буй ХКН-ын албан тушаалтнуудын хувьд сахилга бат, намынхаа өмнө хүлээсэн үнэнч байдал нь хэлэлцэх асуудлын гол цөм нь байна.

Хятадын дээд түвшний улс төрийн үйл явцыг ажиглан шинжилдэг хүмүүсийн үзэж байгаагаар, намын доторх сахилга батын дутагдалтай байдал нь ХКН-ын хэлэлцүүлгүүдэд гол сэдэв болон хөндөгдөж байгаа аж.  Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр "Тавдугаар бүгд хурал" (Fifth Plenum) нь "намын дотоод засаглалыг бүрэн дүүрэн, хатуу чанд бэхжүүлэхтэй холбоотой томоохон асуудлууд"-ад төвлөрөх ажээ. Намын хэллэгээр бол "засаглал" гэдэг нь сахилга бат, үнэнч байдал, авлигын эсрэг тэмцэл гэсэн утгыг илэрхийлдэг. Ши Жиньпин авлигын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж байгаа ч, мөрдөн шалгах ажиллагаа бараг үргэлж ял оноосноор төгсөж байгаа нь нэгэн асуултыг төрүүлж байна.

Шалгагдаж буй хүмүүс үнэхээр авлигад холбогдсон уу, эсвэл тэд зүгээр л эрх мэдэл бүхий хүмүүсийн улс төрийн өрсөлдөгчид юм болов уу. Лондонгийн Кингс коллежийн "Лау Хятад судлалын хүрээлэн"-гийн (Lau China Institute) захирал Керри Брауны тайлбарласнаар, сахилга бат, үнэнч байдлыг нэн тэргүүнд тавьдаг Ши Жиньпиний ертөнцийг үзэх үзэлд эдгээр хоёр ойлголтын хооронд ялгаа бараг байхгүй байж магадгүй гэжээ.

Тэрбээр "Хэрэв та авлига авсан бол улс төрийн хувьд үнэнч бус байна гэсэн үг. Харин улс төрийн хувьд үнэнч хүн авлигад холбогдохгүй" гэж Браун хэлжээ. Тэрбээр ХКН-ын системд авилга нь зөвхөн материаллаг зүйл биш, мөн улс төрийн үнэнч бус байдлыг багтаасан "сүнслэг авилга" гэжээ. Зарим шинжээчид авилгын эсрэг тэмцэл удаан үргэлжилж байгаагийн шалтгаан нь авилга нь 1.4 тэрбум хүнийг захирдаг өргөн хүрээтэй хүнд сурталтай, авторитар, дээрээс доош чиглэсэн улс төрийн системийн алдаа биш харин онцлог шинж чанар гэж үзэж байна. Азийн Нийгэмлэгийн сэтгэлгээний төвийн ахлах судлаач Нил Томас "Шигийн баримталж буй арга барил бол сахилга батыг улам чангатгаж, авлигатай тэмцэх ажлыг засаглалын байнгын хэлбэр болгох явдал юм. Ингэснээр энэ ажил хэзээ бүрэн дуусахыг тодорхойлох боломжгүй болж байна” гэжээ. Удахгүй болох хурал онцгой ач холбогдолтой. Учир нь энэ нь ирэх жил болох ХКН-ын XXI их хурлын өмнөх хамгийн чухал хурал байх төлөвтэй байна.

Тус их хурлаар Төв хорооны шинэ бүрэлдэхүүнийг сонгох бөгөөд Ши Жинпинийг ХКН-ын тэргүүний албан тушаалд дөрөв дэх удаагаа томилох (батламжлах) хүлээлттэй байна. Өөрийн эрх мэдэл эсвэл намын нэр хүндэд эрсдэл учруулж болзошгүй хүмүүсийг зайлуулах нь Шигийн хувьд нэн тэргүүний зорилт юм. Гэтэл ийм аюул занал хаа сайгүй бий. Ши албан тушаалдаа очоод 15 орчим жил өнгөрсөн ч ХКН-ын мэдэгдэл болон сүүлийн үеийн олон тооны мөрдөн шалгах ажиллагааны дүнгээс харахад энэ асуудал бүрэн арилаагүй хэвээр байна. Намын засаглалыг ийнхүү онцгойлон анхаарч байгаа нь нам болон цэргийн өндөр албан тушаалтнуудын эсрэг өрнөж буй томоохон хэмжээний мөрдөн шалгах ажиллагаануудтай давхцаж байна. Нэгдүгээр сард Хятадын цэргийн дээд командлалын хоёр дахь хүн, генерал Жан Юушя шалгагдаж эхэлсэн бөгөөд түүнийг өнгөрсөн сард намаас хөөжээ. Тэрбээр үүнээс өмнө цэргийн дээд удирдах байгууллага болох Төв цэргийн зөвлөлөөс (ТЦЗ) аль хэдийн хасагдсан байв. Цэвэрлэгээний улмаас ердийн үед долоон гишүүнтэй байдаг Төв цэргийн зөвлөлд одоо ердөө хоёрхон хүн буюу Ши Жиньпин, тус зөвлөлийн сахилга хариуцлагын асуудал хариуцсан Жан Шэнмин нар л үлдээд байна.

Мөн саяхан албан тушаалаасаа зайлуулагдсан хүмүүсийн дунд Шинжаан дахь намын хорооны дарга асан Ма Шинруй, Чүнчин хотын дарга асан Хуан Чифан нар багтаж байна. Хуан Чифан нь Хятадын улс төрд "хамгийн тэсвэртэй тоглогч" гэгддэг байв. Учир нь,  тэрбээр 2010-аад оны эхээр гарсан, Ши Жиньпиний улс төрийн өрсөлдөгч, Чүнчин хотын намын дарга асан Бо Шилай холбогдсон дуулиант хэргүүдийн үед ч албан тушаалаа хадгалж үлдэж чадсан юм. Тухайн үед Бо Шилай Британийн бизнесмэн Нил Хэйвудын үхэлтэй холбоотой хэрэгт нэр холбогдож, улмаар авлига, хөрөнгө завшсан хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон ч Хуан Чифан албан тушаалдаа үлдсэн байлаа.

Гэвч одоо түүний хувьд ч энэ бүхэн төгсгөл болжээ. Хятад улсын асуудал хариуцсан зарим шинжээчид нам болон цэргийн дээд шатны албан тушаалтнуудыг хамарсан энэхүү цэвэрлэгээ нь дэглэмийн тогтворгүй байдлыг илтгэж байна уу гэж асууж байна. Гэвч Ши Жиньпин үүнийг өөрөөр харж байгаа бололтой. Авлигын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа нь хэн эрх мэдлийг гартаа барьж байгааг харуулдаг.

Холбоотой мэдээ

Хятадын мэдээллийн хэрэгслүүд Мобиком компанийг Монгол Улсад гарсан хээрийн түймэртэй холбоотойгоор Бээжингээс уучлалт гуйхыг шаарджээ
“EADAILY”: Украины зэвсэгт хүчний зүгээс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн халдлагын нөлөө Хятадад хүрч, Монголоос нүүрс тээвэрлэгдэхээ больжээ
Герман улс чихэрлэг ундаанд татвар ногдуулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нярайн түнхний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг үндэсний хэмжээнд нутагшууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг авлигын хэрэгт шалгаж байна
Ши Жинпинийг Хятадын Коммунист намын тэргүүний албан тушаалд дөрөв дэх удаагаа томилно
Хятадын мэдээллийн хэрэгслүүд Мобиком компанийг Монгол Улсад гарсан хээрийн түймэртэй холбоотойгоор Бээжингээс уучлалт гуйхыг шаарджээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Герман улс чихэрлэг ундаанд татвар ногдуулна
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад 755 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэнд хахууль өгсөн хүмүүсийг шүүхэд шилжүүллээ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Орхон аймгийн шүүгч Г.Энхтунгалагийн бүрэн эрхийг хоёр сараар түдгэлзүүлэх шийдвэрийг хэвээр үлдээлээ
Баарны хамгаалагч үйлчлүүлэгчээ зодож аминд нь хүрсэн хэргийг шалгаж байна
Анхны цаснаар 400 гаруй хүн халтирч, гэмтжээ
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд явагдана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он