Сэтгэгдэл 0

Өнгөрсөн пүрэв гарагт орсон цасны улмаас Улаанбаатарын гудамж, зам бүхэлдээ халтиргаатай болсон. Хотын дарга Б.Пүрэвдагва халтирч унаснаа лайваар зарлаж, цас мөс арилгах үүрэг өгсний дагуу зам, талбайн ажилтнууд, СӨХ-д, ААН-үүд хоёр өдрийн турш цэвэрлэсэн мэдээлэл бий. Тэгвэл цас орсны улмаас баасан, бямба, ням гарагуудад 400 гаруй хүн халтирч унан бэртэж, ГССҮТ-өөс анхны тусламж авчээ.
Аравдугаар сарын 22-25-ны өдрүүдэд явганаас унаж, бэртсэн нийт 1125 иргэн тус эмнэлгээс тусламж, үйлчилгээ авснаас 400 гаруй нь цас, мөсөн дээр халтирч унасан иргэд аж. Нийтийн аж ахуйн цэвэрлэгээ, үйлчилгээ тааруу байсны улмаас унаж бэртсэн, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд хохирлоо баримтжуулж, холбогдох албадаар төлүүлэх боломжтой байдаг.
Тодруулбал, өвлийн улиралд цас, мөсөн дээр халтирч унаж гэмтсэн тохиолдолд Монгол Улсын Иргэний хуулийн 497, 498, 505 дугаар зүйл заасны дагуу тухайн байршлыг хариуцдаг аж ахуйн нэгж эсвэл байгууллагаас эмчилгээний зардал болон хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. Мөн Авто замын тухай хуулийн 35.2 дугаар зүйлд зааснаар Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг эрх бүхий байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.