Сэтгэгдэл 1
Баарны хамгаалагч үйлчлүүлэгчээ зодож аминд нь хүрсэн хэргийг шалгаж байна

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг “Альфа” гэх баарны хамгаалагч үйлчлүүлэгчийнхээ амийг хөнөөсөн хэрэг энэ сарын 23-ны шөнө гарчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хамгаалагчаар ажилладаг 22 настай М.Д гэх залуу иргэн Ц.Э-той ажлын байран дээрээ маргалдсан аж.
Улмаар үйлчлүүлэгчээ гадагш гарган унагаж, нэг бус удаа өшиглөснөөс 30 настай иргэн Ц.Э газар дээрээ амиа алдсан байна. Цагдаагийн байгууллагын шалгалт үргэлжилж байна.
Улмаар үйлчлүүлэгчээ гадагш гарган унагаж, нэг бус удаа өшиглөснөөс 30 настай иргэн Ц.Э газар дээрээ амиа алдсан байна. Цагдаагийн байгууллагын шалгалт үргэлжилж байна.
Ц.Энхцэцэг
Хүний аминд хүрчээд зүгээр чөлөөтэй явах эрх байхгүй үнэн зөв шүүж дээд ял өгөөсэй