Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Орос-Украины дайн

Украинийн армийн ахлах сэтгэлзүйчийг баривчилжээ

2025/01/22
ОХУ-ын түрэмгийлэл эхэлсэн 2022 оны хоёрдугаар сараас хойш нийт нэг сая долларын авлига авсан Украинийн зэвсэгт хүчний ахлах сэтгэлзүйчийг баривчилж, “хууль бусаар хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр ял тулгажээ. Тус улсын Тусгай албанаас гаргасан мэдэгдэлд хэрэгтэн цэргийн албанд шинээр элсэгчдийг тэнцүүлэх ажлыг хариуцдаг байсан байна. Иймд цэргийн албанаас зайлсхийсэн хүмүүст хуурамч магадлагаа гаргаж өгдөг байсан гэсэн үг. Хэдийгээр хэрэгтний нэрийг зарлаагүй ч Олег Друз гэгч хүн зэвсэгт хүчний ахлах сэтгэл зүйчээр ажилладаг байсан талаар ВВС мэдээллээ.

Хууль бусаар хөрөнгөжсөн хэргийг шалгах явцад хэрэгтэн Киев хотын ойролцоо гурав, Одес хотод нэг орон сууцтай, мөн хоёр эдлэн газартайгаас гадна хэд хэдэн тансаг зэрэглэлийн БМВ машинтай байжээ. Гэрт нь нэгжлэг хийж, 152,000 доллар, 34,000 евро бэлнээр илрүүлэн хурааж авчээ. Хэрэгтэн хууль бусаар олж авсан эд хөрөнгөө эхнэр, охин, хүү болон гурав дагч этгээдийн нэр дээр бүртгүүлсэн байв.

Цэрэгт дайчлагдахаас зайлсхийсэн хүмүүст хуурамч магадлагаа гаргаж өгсөн болон хууль бусаар хөрөнгөжсөн этгээдэд арван жил хорих ял төлөвлөж байгаа гэнэ. О.Друз нь 2017 онд ижил хэрэгт холбогдож, албан тушаалаасаа халагдаж байсан юм байна.

Украинд авлигалын хэрэг нэлээд газар авсан гэдэг бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сард тус улсын парламентийн гишүүн 220,000 фунт хувьдаа завшсан хэргээр ял сонсож байсан бол 2023 онд 30 гаруй албан тушаалтанд авлига, дайны хөлөөс дүрвэсэн иргэдийг төлбөр авч хилээр гаргасан хэргээр хуулийн хариуцлага хүлээлгэжээ.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он