Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ

11 мин өмнө

Олон улсын менежментийн хөгжлийн хүрээлэн (IMD)-гийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс (World Competitiveness Center) эрхлэн гаргадаг IMD World Digital and AI Ranking 2026 буюу Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр Монгол Улс судалгаанд хамрагдсан 70 улсаас 52.62 оноотойгоор 67 дугаар байрт эрэмбэлэгдлээ.

Өмнө нь Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан нэрээр танилцуулагддаг байсан энэхүү судалгаа нь 2026 оноос эхлэн хиймэл оюуны хөгжлийн нөлөө, хэрэглээ, түүнийг нэвтрүүлэхэд шаардлагатай институтийн болон нийгмийн орчныг илүү өргөн хүрээнд авч үзэх болсноор Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээ нэртэйгээр шинэчлэгдэн танилцуулагдаж байна.

901542054_29623870103969818_6861245451974975436_n

ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫН ШИНЭЧЛЭЛ

2026 оны үнэлгээний нэг онцлог нь улс орнуудын дижитал технологи, хиймэл оюуныг нэвтрүүлэх чадвараас гадна тэдгээрийг эдийн засаг, бизнес, төрийн үйл ажиллагаа болон нийгэмд үр бүтээлтэй ашиглах нөхцөлийг үнэлж байгаа явдал юм.

Үнэлгээг дараах таван үндсэн бүлгийн хүрээнд хийв.

Үүнд:

  1. Засаглал– Дижитал технологи, хиймэл оюуны хариуцлагатай хөгжлийг дэмжих эрх зүй, зохицуулалт, институцийн орчин;

  2. Технологи ба дэд бүтэц– Дижитал болон хиймэл оюуны системийг хөгжүүлэх, нэвтрүүлэхэд шаардлагатай технологийн, санхүүгийн болон судалгааны дэд бүтэц;

  3. Үр ашиг– Дижитал технологи, хиймэл оюуныг бизнесийн үйл ажиллагаа болон байгууллагын практикт нэвтрүүлж, үр дүнтэй ашиглах чадвар;

  4. Ажиллах хүчний хөгжил– Дижитал болон хиймэл оюунд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, боловсролын тогтолцоо, ур чадвар;

  5. Үнэт зүйлс– Кибер аюулгүй байдал, хиймэл оюуны ёс зүй, нийгмийн хандлага болон итгэлцэл.

Эдгээр таван бүлэг нь тус бүр гурван дэд бүлэгтэй, нийт 15 дэд бүлгийн хүрээнд 88 шалгуур үзүүлэлтээр улс орнуудын дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварыг үнэлжээ. Үнэлгээнд 51 статистик мэдээлэл болон 37 санал асуулгын үзүүлэлт ашигласан байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

Монгол Улс 2026 оны үнэлгээгээр нийт 70 орноос 67 дугаарт эрэмбэлэгджээ. Өмнөх оны судалгаанд 69 орноос 67-рт эрэмбэлэгдэж байсан.

Үндсэн таван бүлгийн эрэмбийг авч үзвэл:

  • Засаглал – 67 дугаар байр

  • Технологи ба дэд бүтэц – 67 дугаар байр

  • Үр ашиг – 67 дугаар байр

  • Ажиллах хүчний хөгжил – 62 дугаар байр

  • Үнэт зүйлс – 67 дугаар байр

Дэд бүлгүүдийн хувьд Боловсрол ба сургалт дэд бүлгээр 35 дугаарт эрэмбэлэгдсэн нь Монгол Улсын харьцангуй сайн үзүүлэлт болж байна. Харин бизнесийн уян хатан байдал 70 дугаарт эрэмбэлэгдсэн нь анхаарал хандуулах шаардлагатай чиглэлүүдийн нэг болжээ.

Мөн шалгуур үзүүлэлтүүдийн түвшинд эмэгтэй судлаачдын үзүүлэлтээр Монгол Улс 1 дүгээрт эрэмбэлэгдсэн нь онцлох үр дүн юм. Нөгөө талаас, шинжлэх ухааны судалгааны эрх зүйн орчин, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, кибер аюулгүй байдал зэрэг үзүүлэлтүүдэд сул үр дүн ажиглагдаж байна.

ЦААШИД АНХААРАХ ЧИГЛЭЛ

Дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадвар нь зөвхөн технологийн хүртээмж, дэд бүтцийн хөгжлөөр тодорхойлогдохгүй, харин тэдгээрийг эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэхэд хэрхэн ашиглаж байгаагаас ихээхэн хамаардаг.

Иймд Монгол Улсын хувьд дижитал дэд бүтцийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ хиймэл оюуныг бизнес, төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн дижитал ур чадварыг хөгжүүлэх, хиймэл оюуны эрх зүйн болон ёс зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь 2010 оноос Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн хамтрагч байгууллагаар ажиллаж ирсэн бөгөөд, Монгол Улсын дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын судалгааны ажлыг гүйцэтгэсэн болно.

Судалгааны дэлгэрэнгүйгwww.imd.org/centers/wcc/world-competitiveness-center/rankings/world-digital-competitiveness-ranking/холбоосоор үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 65 хувийг үзлэгт хамруулжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он