Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав

11 мин өмнө
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шийдвэрээ гаргалаа.

Тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх өнгөрсөн зургаадугаар сард уг хэргийг хэлэлцээд Ц.Даваацэрэнг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан “Ачит ихт” ХХК-д давуу байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэм буруутайд тооцсон юм. Уг үйлдэлд нь нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, дөрвөн жил, үндэслэлгүй хөрөнгөжсөнд нь төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасан, мөн хугацаагаар, мөнгө угаасанд нь есөн сар хорих ял шийтгэв. Ингээд хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд ажиллах эрхийг долоон жил хасаж, зургаан жил есөн сарын хугацаагаар нээлттэй дэглэмд хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Мөн түүнээс 896.5 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор болсон. Энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “Ачит ихт” ХХК-иас 110.5 тэрбум төгрөг гаргуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгуулахаар шүүх шийдвэрлээд байв. Мөн уг хохирол төлбөрийг гаргуулахын тулд Ц.Даваацэрэнгийн Худалдаа, хөгжлийн банканд хадгалж буй нэг сая гаруй ам.доллар, “Ачит ихт”, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Сангийн сайд асан П.Цагаан, хүү П.Мөнхтүвшин нарын эцсийн өмчлөлд бүртгэлтэй “Степпкупер” ХХК-ийн эзэмшлийн суудлын болон хүнд даацын автомашин, механизмууд, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах үйлчилгээний талбай, орон сууцууд, автозогсоолуудыг битүүмжилсэн. Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Ц.Даваацэрэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 18.6-2.3-ын “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан”, 22.1-2-ын “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 22.10-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн билээ. Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Ачит ихт” компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, тус үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” компанид шилжүүлж, үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн төрийн өмчид 64.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Мөн орон сууц борлуулсан гэх халхавч доор Хонконгийн оффшор бүсээр дамжуулан АНУ дахь аж ахуйн нэгж рүү 600 гаруй мянган ам.доллар шилжүүлж, мөнгө угаасан хэрэгт буруутгагдсан юм. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ “Медипас” компанитай холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хохирлоо “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй хэмээн шийдвэрлээд байсан юм.

Тэгвэл тус аймаг дахь давж заалдах шатны шүүхээс Ц.Даваацэрэнгийн "Ачит ихт"-д давуу байдал олгосон, Хонконг, АНУ-аар дамжуулж мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгов. Харин албан тушаалаа урвуулж, удирдах дээд байгууллагын шийдвэргүйгээр эрх мэдэд албан тушаалаа хэтрүүлэн "Эрдэнэт медикал" эмнэлгийг "Медипас" ХХК-д шилжүүлсэн гэм буруутайд тооцов. Улмаар эл үйлдэлд нь эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг гурван жил хасах ял шийтгэлээ. Ингэснээр түүнийг цагдан хорих төвөөс суллав.

Холбоотой мэдээ

Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он