Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Хөрш орнууд

Их гурвалын уулзалт тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөв

14 мин өмнө
АНУ, Хятад, Оросын Ерөнхийлөгчид пүрэв гарагт Шэньжэнь хотод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр урьд өмнө байгаагүй гурван талт уулзалтыг зохион байгуулав. Хуралдаан нэг цаг гаруй үргэлжилж, Дональд Трамп, Ши Жиньпин, Владимир Путин нар цөмийн зэвсэг, Украины дайн, олон улсын өргөн хүрээний аюулгүй байдлын талаар ярилцав. Энэ гурвал дэлхийн гурван том цөмийн гүрнийг тэргүүлж байгаа бөгөөд тэдний шийдвэрүүд дэлхийн аюулгүй байдалд ихээхэн нөлөө үзүүлнэ. Гэсэн хэдий ч Хятадад болсон уулзалт нь гол асуудлаар тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөв.

Трамп уулзалтыг "түүхэн" гэж зарлав
Трамп хэлэлцээг нээж, Ши Жиньпин, Путин нарт "Бид үнэхээр түүх бүтээж байна" гэжээ. Тэрбээр АНУ, Хятад, Орос улсуудыг цөмийн нөөцөө багасгах, ийм зэвсгийг ашиглах эрсдэлийг бууруулах талаар хэлэлцэх  байр суурьтай гэж тодорхойлсон.
Трамп мөн яриа хэлэлцээг хүлээн зөвшөөрөөхгүй бол энхтайвныг тогтоож чадахгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Энэ нь гурван улсын удирдагчид ийм төрлийн гурван талт дээд хэмжээний уулзалтыг анх удаа зохион байгуулсан явдал юм.

Цөмийн зэвсгийн хяналт нь гол асуудал байв
Энэхүү хэлэлцээр нь хоёрдугаар сард дуусах Шинэ Эхлэл цөмийн хэлэлцээрийн хүрээнд болсон юм. Энэхүү гэрээ нь АНУ, Оросын зэвсгийн нөөцийг хязгаарлаж, хоёр тал тус бүр 1550 стратегийн цөмийн цэнэгт хошуугаар хязгаарлахыг заасан. Өнгөрсөн оны есдүгээр сард Путин эдгээр хязгаарлалтыг дахин нэг жил сайн дураараа сунгахыг санал болгосон боловч Трамп  Хятадыг хамруулах шинэ хэлэлцээр хийхийг уриалсан. Пүрэв гарагийн уулзалтаар Ши Жиньпин цөмийн дайнаас урьдчилан сэргийлэхийн тулд бүх хүчээ дайчлах, цөмийн зэвсгийг "бүрэн хориглож, бүрэн устгах"-ыг уриалсан. Уулзалтаар Украины дайныг зогсоох чиглэлээр ахиц дэвшил гарсан зүйл бараг ажиглагдаагүй бөгөөд Киевийн талаар хамтарсан тунхаглалд дурдаагүй.

Трамп олон улсын эрүүгийн шүүхийг шүүмжилсэн
Трамп олон улсын эрүүгийн шүүхийг "хяналтаас гарсан" гэж тодорхойлж, шүүмжилжээ. Шүүх 2023 оны 03 дугаар сард Оросын Ерөнхийлөгчийг баривчлах захирамж гаргаж, түүнийг эзлэгдсэн нутаг дэвсгэрээс Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргаж, Орос руу шилжүүлсэн хэргээр буруутгасан.
АНУ, Хятад улсууд тус шүүхийг байгуулсан олон улсын гэрээ болох Ромын дүрэмд гарын үсэг зураагүй тус шүүхийн захирамжийг биелүүлэх шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээгээгүй.

Хамтарсан "энх тайвны тунхаглал" гаргав
Хятад, Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гурван улсын төрийн тэргүүний уулзалтын дараа гаргасан хамтарсан "энх тайвны тунхаглал"-д НҮБ-ыг "дэлхийн сорилтод илүү үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэхийн тулд" шинэчлэхийг уриалсан байна.

Тус тунхаглалд мөн Олон улсын эрүүгийн шүүхийг онилсон бөгөөд шүүх болон үүнтэй төстэй байгууллагууд "өөрсдийн харьяаллыг урвуулан ашиглах ёсгүй" гэжээ. Уг тунхаглалд төрийн зөвшөөрөл, албан тушаалтнуудын халдашгүй байдлыг хүндэтгэхийг онцолсон бөгөөд үүнийг Олон улсын эрүүгийн шүүхээс Путинийг баривчлах захирамжийн хууль эрх зүйн үндэслэлийг эсэргүүцэж байна гэж тайлбарлаж болно.

Холбоотой мэдээ

Жүжигчин Ко Гён Пё согтуугаар жолоо барьсан хэрэгт холбогдсоны улмаас телевизийн сувгууд түүнийг нэвтрүүлгээс хасжээ
ANCIENT-ORIGINS: Монгол дахь Хүннүгийн хамгийн том булшны ёроолоос Ромынх байж болзошгүй шилэн аяга олджээ
Трамп Хятадад хийх айлчлалынхаа үеэр Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Баавгайн цацлага, амьд баригч төхөөрөмжийг 15 хамгаалалтын захиргаанд олгож эхэллээ
Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцлээ
Их гурвалын уулзалт тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
ТАНИЛЦ: Хаврын хүйтэнд хүүхдээр хурдан морь унуулах хуулийн төсөл санаачилсан гишүүд
ЭМД-ын сангийн санхүүгийн удирдлыг сайжруулах чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчиллээ
"2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй"
Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгт 236 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна
8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна
О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учрал авлигатай тэмцэнэ гэж битгий жүжиг тавьж, дүр эсгэ
Чингис хааны хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулна
Оргил ачааллыг хамтдаа давж, "Тогоо амраая" аянд нэгдэхийг уриалж байна
Риогийн конвенцуудын уялдаа холбоог бэхжүүлэхийг уриаллаа
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Дархан-Уул аймаг тэргүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он