Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

"2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй"

16 мин өмнө

Ойрын өдрүүдэд улсын хэмжээнд цас их унаж, хөдөөд отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдэж буй. Мөн энэ өвөл олон жилийн дунджаас 5 хэмээр хүйтэн байна гэсэн судалгаа гарчээ. Иймд 2026-2027 оны өвөлжилтийн төлөв байдал, болзошгүй эрсдэлийн талаарх тодруулга мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Д.БААСАНСҮРЭН: ӨМНӨХ ЗУДТАЙ ЖИЛҮҮДИЙНХЭЭС 5 ХЭМЭЭР ХҮЙТЭН ӨВӨЛ БОЛНО 

                                                 ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа 

-Мэргэжлийн байгууллагуудаас өвөлжилтийн төлөв байдлын хэрхэн тооцоолж байна вэ?

-Эрсдэлийн үнэлгээгээр зун гантай байсан аймгуудад зудын хүндрэл үүсэх эрсдэл байна.  Тухайлбал, энэ зун баруун аймгуудаас Ховд, Завхан, Говь-Алтай аймаг, хангайн бүсээс Баянхонгор, Өвөрхангай, говийн бүсэд Өмнөговь, Дундговь мөн Сүхбаатар, Дорноговь аймагт зуншлага тааруу байсан. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн даац муу, 20-30 хувьд бэлчээрлэх боломжтой, гантай байсан.

Мөн агаарын температур өмнөх зудтай жилүүдийнхээс -5 хэмээр хүйтэн байх тооцоолол гарсан. Ялангуяа, 2026 оны арванхоёрдугаар сар, 2027 оны нэг, хоёрдугаар  сард олон жилийн дунджаас илүү хүйтрэх нөхцөл байдал баруун болон төвийн бүсийн аймгуудад ажиглагдаж байна.

Энэ жил төвийн болон зүүн  бүс, говийн аймгуудын нутгаар хур тунадас их орох төлөвтөй байгаа. Үүнтэй холбоотойгоор дээрх аймгуудад үүсэж болзошгүй эрсдэлийг тооцоолж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

– Зудын эрсдэлтэй аймаг, сумдын талаар нарийвчилсан мэдээлэл өгвөл?

-Зудын эрсдэлийн үнэлгээгээр 8 сум нэн өндөр эрсдэлтэй, 35 сум өндөр эрсдэлтэй байгаа. Ялангуяа, Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Увс аймгийн Сагил, Малчин, Наранбулаг, Цагаан хайрхан суманд зудын өндөр эрсдэлтэй байна. Мөн Хангайн нуруугаа дагасан Завхан аймгийн хойд сумд өндөр эрсдэлтэй.  Том зургаар нь тайлбарлавал, баруун таван аймаг,  жил бүр туурайн зудтай, бэлчээрийн даац муу байдаг Баянхонгор, Өвөрхангай аймаг, нэмээд Сүхбаатар Дорноговь,  Дундговь, Өмнөговь аймгууд зудын эрсдэл өндөр,  малын хорогдол илүү гарч болзошгүй.

-Үргэлжлэн орж буй цас малчдад багагүй бэрхшээл авчирч байна. Цаашид хур тунадас хэр орох бол?

– 2023-2024 онд тохиосон зудыг төмөр буюу шилэн зуд гэж томьёолдог. Яг өдийд буюу арваннэгдүгээр сард цас их орсон. Ялангуяа баруунаас чиглэлтэй хур тунадасны хэмжээ нэмэгдэж, эргэж дулаарч хайлан, улмаар шилэн зуд болсон. Энэ үед мөсөн бүрхүүл тогтож, мал бэлчээрлэх боломжгүй нөхцөл үүсдэг. Олон малчин шилэн зудын эрсдэл дахин үүсэж болзошгүй байгааг хэлж байна. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн эрсдэлийн үнэлгээ ч ийм эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулж байгаа.

Арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад өвөлжилтийн хүндрэл нийт нутгийн 8 хувьд  нэн их, 18 хувьд их байна.

Харин 34 хувьд дунд, 24 хувьд бага зэрэг, 16 хувьд хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал, мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим нутгаар их болон нэн их хүндрэлтэй байх төлөвтэй.

Өнөөдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 17 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Гэнэтийн аюулт  үзэгдэл буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан 20 гаруй цаг үргэлжилдэг цасан шуурга болох эрсдэл өндөр. 

Цаашид  хур тунадасын хэмжээ нэмэгдвэл мал идээшлэх боломжгүй болж,  отор нүүдэл хийхэд хүндрэл учирна. Тийм учраас зудын эрсдэлтэй аймаг, орон нутгийн удирдлагууд бэлтгэл бэлэн байдлаа хангаж,  хаагдаж болзошгүй зам давааны нөхцөл байдал дээр онцгой анхааран иргэдийн зорчих хөдөлгөөнийг боогдуулахгүй байх хэрэгтэй. Ялангуяа, отроор яваа иргэд, малчдын аюулгүй байдлыг хангах, аймаг хоорондын хяналт, уялдаа холбоог анхаарах шаардлагатай.

Ерөнхийдөө ирэх арванхоёрдугаар сараас 2027 оны  хоёрдугаар сарын хооронд нөхцөл байдал хүндэрч болзошгүй. Иймд малчид ч болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангах, хашаа сараавчаа базаах зэргээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах нь чухал.

НИЙТ СУМДЫН  87.8 ХУВЬ ДУНД, ТҮҮНЭЭС ДЭЭШ ТҮВШНИЙ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээр Монгол Улсын 330 сумын 87.8 хувь буюу 290 суманд дундаас дээш түвшний зудын эрсдэлтэй гэх дүн гарчээ.  Тухайлбал, “Маш их” эрсдэлтэй 8 сум, “Их” эрсдэлтэй 35 сум, “Дунд” эрсдэлтэй 247 сум, “Бага” эрсдэлтэй 40 сум байна.

Харин аймгуудын зудын эрсдэлийг оноогоор тооцоход Баян-Өлгий, Хөвсгөл тус  7, Говьсүмбэр 7.2 гэсэн үзүүлэлттэйгээр "Их" буюу улбар шар түшинд байгаа бол Хэнтий 1.47, Орхон 1.48 үзүүлэлтээр бага буюу ногоон түвшинд бүртгэгдсэн байна.  Бусад аймгууд "Дунд эрсдэлтэй"  буюу шар түвшинд үнэлэгджээ.

 

Зудын  “Маш их” эрсдэлтэй 8 сум:

Баян-Өлгий,  Алтай

Баян-Өлгий,  Цэнгэл

Баян-Өлгий,  Ногооннуур

Баян-Өлгий,  Өлгий

Баян-Өлгий,  Буянт

Баян-Өлгий,  Сагсай

Баян-Өлгий,  Улаанхус

Завхан, Тэс          

Холбоотой мэдээ

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчиллээ
Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгт 236 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна
8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчиллээ
"2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй"
Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгт 236 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна
8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна
О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учрал авлигатай тэмцэнэ гэж битгий жүжиг тавьж, дүр эсгэ
Чингис хааны хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулна
Оргил ачааллыг хамтдаа давж, "Тогоо амраая" аянд нэгдэхийг уриалж байна
Риогийн конвенцуудын уялдаа холбоог бэхжүүлэхийг уриаллаа
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Дархан-Уул аймаг тэргүүлжээ
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Хүрээлэн буй орчны эсрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн 1032 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв
“Мөрөөдлийн алсыг харагч” НҮТББ-аас нярайн шарлалтын эмчилгээний аппарат хандивлажээ
Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ
Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он