Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ҮЗҮҮЛЖ БАЙГАА ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, САНХҮҮЖИЛТЭЭ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

2025/08/14
"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь" үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2025.08.14/ боллоо. Хэлэлцүүлгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулж байгаа улсын төсөв, тэдний эрх ашгийг хэрхэн хамгаалах, тулгамдаж буй асуудал зэргийг салбарынхан хэлэлцлээ. Тус хэлэлцүүлэгт Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох удирдлага, ажилтнууд оролцож, Нийгмийн даатгалын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ, тэдэнд зарцуулж буй төсөв, санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө.
2025 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан 101,038 иргэн байна гэсэн статистик тоо гарсан. Эдгээр иргэдэд үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмжийг 2025 онд нэмэгдүүлэхээр нийгмийн даатгалын байгууллага дараах ажлуудыг хийж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
1. Сэргээн засах тусламж хүртэмжийг нэмэгдүүлж 11 сувилалтай гэрээ байгуулан хамтран ажиллаж хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд сэргээ засах тусламж үйлчилгээг хүргэж байна.
2. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрт олгох нэг ор хоногийн зардлын хэмжээ 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.
3. Нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх хүрээнд Хөдөлмөрийн чадвар түр алдсан, Жирэмсэн амаржсаны эмнэлгийн хуудасны бичилт, олголтыг бүрэн цахимжуулаад байна. Цаашлаад Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг харьяалал харгалзахгүй, цахим эрүүл мэндийн мэдээлэлд үндэслэн, санамсаргүй түүврийн аргаар цахимаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, нэг ор хоногийн зардлыг нэмэгдсэн нь даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч байгаагаараа онцлог юм.Нийгмийн даатгалын байгууллага 2024 онд Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсан 72,621 тэтгэвэр авагчдад 448,2 тэрбум төгрөг олгосон.

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он