Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Гадаад: Сэтгэцийн эрүүл мэндэд үрэвсэл нөлөөлдөг гэдэг нь үнэн үү

2026/09/04

Үрэвсэл гэдэг нь гэмтэл, халдварын эсрэг дархлааны тогтолцооноос үзүүлж буй хариу үйлдэл юм. Хэрэв та санамсаргүй зүсэгдэж, тухайн хэсэг улайж хавдвал энэ нь үрэвсэл болж буй хэрэг юм. Учир нь,  дархлааны эсүүд нянгийн эсрэг тэмцэж, гэмтсэн эдийг нөхөн сэргээхээр тухайн хэсэг рүү яаран очдог байна. Гэвч үрэвсэл нь өвчний үед бие махбодод үүсэж болохоос гадна таргалалт эсвэл хөгшрөлтийн улмаас бага түвшний үрэвсэл бий болж болох аж. "Ийм төрлийн үрэвслийн нэг шинж тэмдэг нь хүний ​​цусан дахь цитокины түвшин нэмэгдэх явдал юм" гэж Лондонгийн Империал коллежийн Амьд биеийн шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, "Immune Health: A Myth-Busting Guide" номын зохиогч, профессор Даниел М. Дэвис онцолжээ.  Хүний биед 100 гаруй төрлийн цитокин байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь тархинд нөлөөлдөг. "Хэрэв та халуурч байгаа бол энэ нь зөвхөн бие махбодын асуудал биш, харин сэтгэл санаанд ч нөлөөлдөг. Зарим цитокин нь таны сэтгэл санааны байдалд нөлөөлдөг" гэдгийг Дэвис онцолжээ.
Ревматоид артриттай өвчтөнүүдэд хийсэн судалгаагаар цитокины үйл ажиллагааг саатуулдаг үрэвслийн эсрэг эмүүд нь сэтгэл санааны байдлыг сайжруулж болохыг тогтоожээ. Шинжилгээний үр дүн нь цитокиныг саатуулах нь тархины үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдагтай холбоотой байж болзошгүйг харуулж байна.
Бараг 5000 хүүхдийг хамруулсан судалгаагаар, есөн настайдаа сэтгэл гутралын шинж тэмдэг илрээгүй ч цусан дахь IL-6 цитокины түвшин нь дунджаас дээгүүр байсан хүүхдүүд 18 насандаа сэтгэл гутралд өртөх магадлал өндөр болох нь тогтоогджээ. Насанд хүрэгчдийн дунд хийсэн өөр нэгэн судалгаагаар дархлааны тогтолцоотой холбоотой өвчин үүсэх болон сэтгэл гутрал, түгшүүр зэрэг сэтгэцийн эмгэгийн онош өмнө нь тавигдаж байсан байдал хоёрын хооронд хамаарал буйг илрүүлсэн байна.
Эрдэмтэд энэхүү мэдлэгт тулгуурлан сэтгэл гутрал, түгшүүр зэрэг эмгэгийг эмчлэх хэмжээний хангалттай мэдээлэлд одоогоор хүрээгүй байна. "Дархлааны тогтолцоо болон сэтгэцийн эрүүл мэнд хоорондоо холбоо хамааралтай болохыг харуулсан олон баримт бий ч, хэн үүнээс ашиг тус хүртэх боломжтойг болон хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахын тулд дархлааны тогтолцооны яг аль хэсэгт аюулгүйгээр нөлөөлж болохыг тодорхойлох хэмжээнд бид энэ асуудлыг бүрэн тайлж амжаагүй байна" гэж Дэвис хэлэв.

Холбоотой мэдээ

Гурвалжингийн гүүрний явган хүний замыг засварлан шинэчилж байна
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Иргэдээс харамласан Оюутолгойн ногдол ашгийн ард төсөв идэх төлөвлөгөө бий

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гурвалжингийн гүүрний явган хүний замыг засварлан шинэчилж байна
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Иргэдээс харамласан Оюутолгойн ногдол ашгийн ард төсөв идэх төлөвлөгөө бий
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 168 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Газрын тос, байгалийн хий нийлүүлэх гол зангилаа Баб-Эль-Мандебын хоолойд мөргөлдөөн үргэлжилж, нийлүүлэлтийн сүлжээ зогсоход шууд заналхийлэл учруулж байна
“The Assassin” кинотойгоор холбоотойгоор жүжигчин Юү Хэ-жин заналхийлэлд өртжээ
Францын сурагчдын эсэргүүцэл өргөн хүрээтэй хямралыг өдөөж байна
Цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Агаарын бохирдолд өртөх нь мартамхай болгож болзошгүй
Ой, хээрийн түймэр тавих хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарч, 7 га талбай шатжээ
Судалгаа: Өнөөгийн хүүхдүүд яагаад ийм арчаагүй байна вэ
Египет улсад дипломат болон албан паспортоор зорчих иргэдийн анхааралд
ХХЕГ: Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс "Мобиком"-ын удирдлага, орон нутгийн иргэд нийлсэн 13 хүн, таван автомашинд "Хилийн бүсэд нэвтрэх" зөвшөөрөл олгосон

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он