Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026/09/04
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний газрын Дэд дарга Сүн Ян, БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Ерөнхий захирлын орлогч Мэй Ян тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа халдварт өвчний тандалт, хяналт, сэргийлэлт, эрт сэрэмжлүүлэг, лабораторийн чадавх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах чиглэлээр туршлага, мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын үеэр хил орчмын бүс нутгийн зоонозын өвчний тандалт, судалгааны хамтын ажиллагааны үр дүнг онцолж, сүүлийн 10 жилийн хугацаанд БНХАУ-ын мэргэжлийн байгууллагууд болон Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран тарваган тахал болон бусад зоонозын халдварт өвчний тандалт, судалгааг 4 аймгийн 4 сумын нутаг дэвсгэрт нийт 33 удаа зохион байгуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд боомт орчмоос тарваган тахлын үүсгэгч, Бичигтийн боомт орчмоос олзворлосон мэрэгч амьтнаас листериозын үүсгэгчийг тус тус илрүүлжээ.
Цаашид хоёр улсын хил орчмын бүс нутагт зоонозын халдварт өвчин, ялангуяа тарваган тахлын тандалт, судалгааг өргөжүүлэх, эрсдэлийн болон тандалтын мэдээлэл солилцоог сайжруулах, хамтарсан судалгаа, лабораторийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.
Түүнчлэн БНХАУ-ын тал Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийн үйл ажиллагааг тогтворжуулж бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжилтэн солилцох, дадлагажуулах, хамтарсан судалгаа шинжилгээ хийх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ

АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар боллоо
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилжээ
​ТАНИЛЦ: Оюутолгойн ногдол ашгаар санхүүжүүлэх төслүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гурвалжингийн гүүрний явган хүний замыг засварлан шинэчилж байна
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Иргэдээс харамласан Оюутолгойн ногдол ашгийн ард төсөв идэх төлөвлөгөө бий
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 168 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Газрын тос, байгалийн хий нийлүүлэх гол зангилаа Баб-Эль-Мандебын хоолойд мөргөлдөөн үргэлжилж, нийлүүлэлтийн сүлжээ зогсоход шууд заналхийлэл учруулж байна
“The Assassin” кинотойгоор холбоотойгоор жүжигчин Юү Хэ-жин заналхийлэлд өртжээ
Францын сурагчдын эсэргүүцэл өргөн хүрээтэй хямралыг өдөөж байна
Цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Агаарын бохирдолд өртөх нь мартамхай болгож болзошгүй
Ой, хээрийн түймэр тавих хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарч, 7 га талбай шатжээ
Судалгаа: Өнөөгийн хүүхдүүд яагаад ийм арчаагүй байна вэ
Египет улсад дипломат болон албан паспортоор зорчих иргэдийн анхааралд
ХХЕГ: Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс "Мобиком"-ын удирдлага, орон нутгийн иргэд нийлсэн 13 хүн, таван автомашинд "Хилийн бүсэд нэвтрэх" зөвшөөрөл олгосон

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он