Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

2027 оны төсвийн талаар мэдэх ёстой 10 тоо

1 цаг 1 минут

Монгол Улсын Засгийн газраас ирэх 2027 оны төсвийн зардлыг түүхэн дээд түвшинд буюу 40 их наяд төгрөг давуулан өргөн мэдүүлснээр эдийн засагчдын дунд хэрүүлийн алим шидэж орхилоо. Засгийн газар төсвөө ийнхүү тэлснээр эдийн засагт хамгийн том дарамт болоод буй үнийн өсөлтийг өдөөнө. Төгрөгийг өдөр ирэх тусам үнэгүйдүүлэх энэхүү арга хэмжээ хийсвэр өсөлт авчрах бөгөөд Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийг урьтсан урхи гэдгийг эдийн засгийн салбарынхан голлон шүүмжилж байгаа. Тэгвэл ирэх 2027 оны төсвийн талаар Та бүхний амьдралд нөлөөлөх голлох 10 тоог танилцуулж байна. 

8 хувийн инфляц гэдэг худлаа тоо

Хамгийн түрүүнд, төсвийн өсөлтийг дагасан үнийн өсөлтийг тооцох ёстой. Засгийн газар 2027 онд инфляц саарч, 8 хувь орчимд байх тооцоолол төсвийн төсөлд тусгасан байна.  Гэвч үүний батлах ямар ч тоо баримт байхгүй. Монголбанк төдийгүй хувийн судалгааны байгууллагуудын дүгнэлтээр инфляцын 10 хувь давсан өндөр өсөлт 2027 онд үргэжилнэ гэдгийг баттай хэлж байгаа. Засгийн газрын санаачилсан 43 их төгрөгийн төсвийн зардал, үнийн өсөлтийг ирэх онд ч өдөөнө. Төгрөг цаас болох дөхсөөр...  

Хийсвэр 5.6 хувийн өсөлт

Үнийн өсөлт ийм нөхцөлд Засгийн газраас эдийн засгийн бодит өсөлтийг 2027 онд 5.6 хувь, 2028 онд 5.0 хувь, 2029 онд 5.15 хувь байхаар төсөөлжээ. Ингэхдээ Монгол Улсын эдийн засаг тогтворгүй, хэврэг, хүртээмжтэй бус байгааг онцолсон байна. Хэврэг гэдэг нь нөгөө л тогтворгүй уул уурхайн орлогодоо найдсан гэсэн үг. Өөр найдлага үгүй бөгөөд хэт хийсвэр, донсолгоотой замаар ирэх оны турш давхих нь ээ. 

3.5 их наяд орлого олно гэх таамаг

Засгийн газар ирэх онд төрийн өмчит хуулийн этгээдүүдээс улсын төсөвт нийт 3.5 их наяд төгрөг, орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдээс орон нутгийн төсөвт 162.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ. Гэхдээ тэр компаиудынх нь олон алдагдалтай, өр зээлэнд баригдсан гэдгийг тооцсонгүй. Батлагдаагүй, эцэслэн шийдвэрлээгүй “Оюу толгой” төслийн  хэлэлцээнээс Монгол Улсын төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байх жишээний.​

2.3 их наядын өр

Монгол Улс 2027 оны  2.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ. Энэ алдагдлыг Засгийн газар гадаад, дотоод зээл эх үүсвэр нөхнө. 

2.7 их наядын халамж тараана

Засгийн газраас хөдөлмөрлөдөг бус халамжлуулдаг иргэдээ анхаарах бодлогоо 2027 онд үргэлжлүүлнэ. Тухайлбал, 2027 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, эхчүүдэд чиглэсэн 13 төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, урамшуулалд 2.6 сая иргэнийг хамруулж, нийт 2.7 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна. 

Засгийн газрын өр 6 их наядаар өснө

Засгийн газар өрөө нэмэгдүүлнэ. Монгол Улсын Засгийн газар одоо 38.7 их наяд төгрөгийн гадаад, дотоод өртэй байгаа бол ирэх жил 44.8 их наяд төгрөг болж, 6 наядаар өсөх нь. Засгийн газрын гадаад арилжааны зээлийн хэмжээ ДНБ их -д эзлэх хувиар 2027 онд 42.3 хувь, 2028 онд 44.8 хувь, 2029 онд 45.1 хувь байхаар төсөөлсөн байна.  

45.7 их наядын орлого

Засгийн газар 2027 онд төсвийн орлогын чиглэлээр дээр дурдсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, нэгдсэн төсвийн нийт орлогыг 45.7 их наяд төгрөгт хүргэхээр тооцжээ.  

10-20 хувийн цалингийн өсөлт

Зарлага талдаа 2027 оны II улирлаас төрийн үйлчилгээнд ажиллаж байгаа албан хаагчдын цалинг 10 хувь, төрийн захиргаа, төрийн тусгайн албан хаагчдын цалинг 20 хувь нэмэгдүүлэхээр тооцож холбогдох зардлыг төсвийн төсөлд тусгажээ.

Нүүрсийг 68 ам.доллар, зэсийг 12,700 ам.доллароор тооцов

Засгийн газар 2027 онд нүүрсний экспортыг 110 сая тоннд, зэсийн баяжмалын экспортыг 2.1 сая тоннд хүргэхээр тооцжээ. Олон улсын зах зээлийн төлөв байдалд үндэслэн нүүрсний зах зээлийн дундаж үнийг тонн тутамд 68 ам.доллар, зэсийн үнийг тонн тутамд 12,700 ам.доллар байхаар төсөөлсөн байна.

900 мянга жуулчин хүлээж авна

Засгийн газар ганц уул уурхайн орлогод найдахгүй байгаа бололтой. Тиймээс ирэх 2027 онд гадаадын жуулчдын тоо 900 мянгад хүрч,  аялал жуулчлалын салбарын эдийн засгийн үр өгөөж дээшилнэ гэж тооцсон байна.    

Нийтлэлч: Д.Батбаяр

Холбоотой мэдээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна
2027 оны төсвийн талаар мэдэх ёстой 10 тоо
Баянзүрх дүүрэгт байрны тагт шатаж, 11 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Юань солиулах гэж байгаад 93,990,000 төгрөг залилуулжээ
БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулна
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэгийн хэргийн хамсаатан "Ванхүү" ХХК, Б.Боролзойхүү өөр хүнд бас хахууль өгчээ
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Байтаг боомтыг гурван хоног түр хаана
Б.Баастын нэрэмжит сургуулийн газрыг охиндоо бэлэглэсэн хүнд хариуцлага тооцуулна
Гадаад: Сэтгэцийн эрүүл мэндэд үрэвсэл нөлөөлдөг гэдэг нь үнэн үү
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он