Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

"Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 30 жилийн ойн барилдаанд хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлжээ

2025/11/17

Монголын морин спорт уяачдын холбооны ууган салбар холбоодын нэг "Эрдэнэт хүлэг" морин спорт уяачдын холбооны 30 жилийн ойд зоруилсан Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар түрүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Дорнод Гурил ХХК, Нэгдэл клуб, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ганболдын Төрмөнх үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Тариат сумын харьяат, ЗХ-013 анги, Очирням ХХК, Хүннү Шоес ХХК, Херо Холдинг ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн арслан Ө.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Сүнрэв хөгжил сан, "Увс Нуур" дэвжээний бөх, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Наймд аймгийн арслан П.Жаргалсайхан, аймгийн арслан Б.Нямсамбуу, аймгийн арслан Х.Чойжилсүрэн, аймгийн начин А.Ширнэндагва нар үлдэв.

Тус барилдааны үзэгчид, бөхчүүд, жаяг дэгийн багийнхны дундаас:

  • Хурдан даага - 1 азтан,
  • 500.000 төгрөг - 4 азтан,
  • 1.000.000 төгрөг - 3 азтан тус тус тодорсон юм.

Азтай үзэгчид гардуулсан хурдан удмын даага нь Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Монгол улсын заан Хөндлөн хэмээх Сандуй зааны ач хүү Монгол улсын Манлай уяач Гомбожавын Баярцогтын унаган адуу болох 2025 оны Үндэсний их баяр наадмаар аман хүзүүд хурдалсан хурдан азарганы төл юм. Мөн Эрдэнэт хотын “Бүтээл” компаний захирал Монгол улсын Манлай уяач, Хөндлөн хэмээх Сундуй зааны ач хүү Гомбожавын Баярцогт нь 1993 онд Монгол бөхийн өргөөний бүтээн байгуулалтанд 20 тонн арматур хандивлаж байсан бөхийн эрхэм хүндэт зүтгэлтэн билээ.

Тус барилдааны үеэр "Лут Билэг" ХХК-ийн захирал Н. Сугарням Орхон аймгийн бөх аймгийн начин Д.Төгс-Эрдэнийг бэлтгэл сургуулилтаа сайн хийж амжилт гаргахыг хүсэн 1,0 сая төгрөгөөр урамшууллаа.

Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт 12:00 цагаас Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, 22-нд 11:00 цагаас Сумын цолтон болон бөхчүүдийн ээлжит барилдаанаар тус тус үргэлжилнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Холбоотой мэдээ

Нэг бус хэргээс мултарсан А.Ишдоржид 12 жил хорих ял оноолоо
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нэг бус хэргээс мултарсан А.Ишдоржид 12 жил хорих ял оноолоо
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна
2027 оны төсвийн талаар мэдэх ёстой 10 тоо
Баянзүрх дүүрэгт байрны тагт шатаж, 11 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Юань солиулах гэж байгаад 93,990,000 төгрөг залилуулжээ
БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулна
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэгийн хэргийн хамсаатан "Ванхүү" ХХК, Б.Боролзойхүү өөр хүнд бас хахууль өгчээ
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Байтаг боомтыг гурван хоног түр хаана
Б.Баастын нэрэмжит сургуулийн газрыг охиндоо бэлэглэсэн хүнд хариуцлага тооцуулна
Гадаад: Сэтгэцийн эрүүл мэндэд үрэвсэл нөлөөлдөг гэдэг нь үнэн үү

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он