Сэтгэгдэл 0
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн 20 иргэний аюулгүй байдлыг ханган, 2,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Дуудлага мэдээллийн дийлэнхийг гэр хорооллын айл өрхийн өвөл, зуны сууц, хогийн суваг, хогийн цэг, автомашин шатсан дуудлага эзэлж байна. Иймд гэр хорооллын айл өрх галлагааны аюулгүй байдлаа хангаж, яндан, зуухны битүүмжээ шалгаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангахыг зөвлөж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.