Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Турк улстай хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэхээр тохиролцлоо

2025/09/24

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хөдөө аж ахуйн болон хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол Улсаас хонь, ямаа, адуу, үхрийн мах болон дайвар бүтээгдэхүүн экспортлох чиглэлд Мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн баримт бичгийг нэгтгэх, эрдэм шинжилгээ, мэргэжлийн боловсон хүчний хамтын ажиллагааг дэмжих, шинэ техник технологи нэвтрүүлэх боломжийн талаар ярилцав.

Хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарт ноос, ноолуур болон бусад түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх, ургамал, газар тариалангийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар талууд байр сууриа илэрхийллээ.

Элчин сайд Башак Гэнч Юксэл Монгол, Туркийн уламжлалт найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлж, цаашид хоёр орны ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Хоёр тал хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь боломжийг бодит ажил хэрэг болгоход нэгдсэн ойлголттой байгаагаа онцолж, ойрын хугацаанд тодорхой ажлууд хэрэгжүүлэхээр тохиролцлоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Гадаад: Сэтгэцийн эрүүл мэндэд үрэвсэл нөлөөлдөг гэдэг нь үнэн үү
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
“Nationalgeographic”: Чингис хааны оршуулгын газар нууцлаг хэвээр бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан үүнийг шийдэж чадах уу?

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гадаад: Сэтгэцийн эрүүл мэндэд үрэвсэл нөлөөлдөг гэдэг нь үнэн үү
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
“Nationalgeographic”: Чингис хааны оршуулгын газар нууцлаг хэвээр бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан үүнийг шийдэж чадах уу?
Гадаад: Бразилын шоронгоос оргосон гэх украин эр Монгол иргэнийг залилжээ
Замын-Үүдийн Гаалийн ахлах байцаагч Б.Болормаад хорих ял шийтгэв
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Гадаад: Хятадын нүүрсний импорт буурч магадгүй

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он