Сэтгэгдэл 0
“Nationalgeographic”: Чингис хааны оршуулгын газар нууцлаг хэвээр бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан үүнийг шийдэж чадах уу?

Чингис хаан 1227 онд нас барахдаа нэгдмэл Монгол Улс, өргөн уудам эзэнт гүрэн, тайлагдаагүй оньсого буюу оршуулсан газар нь тодорхойгүй үлдсэн билээ. Нууцыг үл харгалзан зарим судлаач Чингис хааны оршуулгын газрыг олно гэж найдаж байгаа юм. Зарим хүмүүс түүнийг Монгол улсыг үндэслэгч эцэг хэмээн дурсдаг ч нөгөө хэсэг нь эзэнт гүрнийг цус, төмрөөр байгуулсан байлдан дагуулагч хэмээн дүрсэлдэг. Олон шинжээч Чингис хааны шарилыг алслагдсан, хүрч очих боломжгүй уулын орой дээр байдаг гэж үздэг. “National Geographic Explorer” Альберт Лин зэрэг зарим хүмүүс оршуулгын газрыг шинэлэг аргаар хайж олохын тулд хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан.
Судлаачид Чингис хааны булшны талаар юу олж мэдсэн бэ
Чингис хаан1227 онд Хан хойд Хятадын Ся / Xixia/ гүрний эсрэг аян дайнд оролцож байгаад нас баржээ. Түүний үхлийн нарийн учрыг хэн ч мэдэхгүй ч түүнийг нас барсны дараа бичигдсэн гол эх сурвалж болох “Монголын нууц товчоо” тодорхой хэмжээний ойлголт өгдөг. Түүхчид түүний үхлийн шалтгааны тухай, мориноосоо унасан, сумны шархны улмаас гэх зэргээр янз бүрээр тайлбарладаг.
Чингис хааны шарилыг нууцаар оршуулахаар Монголд авчирсан гэж ярьдаг. Оршуулгын жагсаалыг дагалдан явсан бүх хүнийг байршлыг нь нууцлахын тулд устгасан хэмээдэг.
Чингис хааны оршуулга ямар байсан бол
Боннын их сургуулийн өмнөх болон эртний түүхийн археологийн профессор, археологич Ян Бемманн зэрэг мэргэжилтнүүд 13-р зууны Монголын элитүүдийг модон авсанд оршуулж, уулын оройд алслагдсан нутагт оршуулдаг байсан гэж үздэг.
Уэтерфорд Чингис хааныг цэргүүдтэйгээ адилхан "эсгийд ороож", шороонд булсан байж магадгүй гэж үзэж байна.
Чингис хааныг огт оршуулаагүй байх магадлал бас бий. Зарим монголчууд тэнгэрийн оршуулга буюу нүүдэлчдийн оршуулгын хэлбэрийг “уулын оройд аваачиж, тэнд орхидог” байсан.
Чингис хааныг хэрхэн оршуулсанаас үл хамааран Монгол түмний аюулгүй байдал, өөрчлөлт, оюун санааны ариун дагшин Бурхан Халдун уул, эдүгээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдээд буй. Бурхан Халдун бол эзэн хааны гэр бүлийн ариун дагшин газар учраас хориотой бүсийн нэг хэсэг учраас судлаачид судалгаа хийхийн тулд улсаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд ихэвчлэн зөвхөн бөө, монгол түшмэд л нэвтрэх эрхтэй байдаг.
21-р зууны булшны ан
2008 онд Альберт Лин Бурхан Халдуныг газар хөндөхгүйгээр илүү ойроос харахын тулд хиймэл дагуул, нисгэгчгүй онгоц, газарт нэвтрэх радар, соронзон хэмжүүр, цахилгаан соронзон индукц зэрэг дэвшилтэт технологийг ашиглахыг санал болгож байв. Түүний баг мөн анхдагч краудсорсингийн кампанит ажилд хэт өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын зургийг шалгахын тулд олон нийтээс тусламж хүссэн. Энэхүү инвазив бус арга нь ууланд нэвтрэх зөвшөөрөл авахад гол түлхүүр байсан юм. Үндэсний Газарзүйн Нийгэмлэгээс санхүүжүүлсэн “Хануудын хөндий” төслийн хүрээнд Лин болон түүний багийнхан Чингис хааны нас барсан болон түүний дараахан үед хамаарах шатсан мод, морины шүд зэрэг олон мянган олдворуудыг олжээ. Тэрбээр “Монголчууд нүүдэлчин байсан болохоор байнгын барилга байгууламж барьдаггүй байсан” гэж тэр тайлбарлажээ. Тэгэхээр ууланд байнгын байгууламж байгаа нь өдөр тутмын хэрэглээ гэхээсээ илүүтэй ёслолын зориулалттай байсныг харуулж байна. Гэхдээ уг байгууламж нь Чингис хааны булшны нэг хэсэг байж болох уу. Энэ талаар Лин “Сайтыг бодитоор судлахгүйгээр мэдэх арга байхгүй. Одоогоор энэ бол технологийн саад биш. Миний бодлоор Монголын ард түмэн энэ бүтцийн дор юу байгааг мэдэхийг хүсэж байгаа эсэхээ шийдэх нь өнөөдрийн шийдвэр юм" гэжээ.
Булш хайх нь чухал хэвээр байна уу
Абердиний их сургуулийн ахлах багш, археологич Жошуа Райт “Энэ бол Монгол үндэстний өвийн асуудал. Тэнд хэн ч түүнийг булшийг сонирхохгүй байна” гэжээ. Харин Уэтерфорд "Бид түүний булшийг хайх ёсгүй" гэж үзэж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.