Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хотын төвийн орон сууц, үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү хуваарилснаар төвлөрөл буурна

2025/09/23

Хотын иргэд нийгмийн болон төрийн үйлчилгээг гэрээсээ 20 минутын дотор хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөсөн.

Энэ ажлын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 158 ам.метр газарт “Сэлбэ 20 минутын хот”-ыг барина.

Сэлбэ дэд төвийн нийт талбайн 62.6 ам.метр буюу 39 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван ерөнхий боловсролын сургууль, таван цэцэрлэг, улсын болон хувийн эмнэлэг, спортын цогцолбор байгуулна. Мөн 8 км авто зам, 48.7 км явган хүний зам, 32.1 км дугуйн зам, тоглоомын болон амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг төлөвлөсөн.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийслэлийн 12 мянган нүхэн жорлон, 15.6 мянган утаат яндан устаж, агаар орчны бохирдол бодитоор буурна. Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлснөөс хойш судалгаа хийхэд тухайн орчинд өнөөдрийн байдлаар тоосжилт PM2.5-ын үзүүлэлт 1.6 дахин багассан байна. Цаашид гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 7.7 хувь, хөрсний бохирдол зургаан хувиар буурахаар тооцоолсон. Мөн хотын төвд төвлөрсөн орон сууц үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү саармагжуулснаар төвлөрлийг 4.2 хувь хүртэл бууруулах судалгаа гараад байгаа юм.

Бүтээн байгуулалтын явц:

  • Багц 1: 20 блокийн 18 блокийн суурь цутгах ажил бэлэн болсон.
  • Багц 2: 26 блокоос 5 блокийн суурь цутгалт бүрэн хийгдсэн.
  • Багц 3.1, 3.2, 3.3 болон Багц 4.1, 4.2: гүйцэтгэгчдэд барилгажих талбай хүлээлгэн өгч, гэрээ байгуулагдаж байна.

Сэлбэ дэд төв нь 63 МВт-ын хүчин чадал бүхий “Дамбадаржаа” цахилгаан станцаас дулаанаа хангана. Мөн тус төслийн орон сууцнуудын хэрэглээний усыг зэс хоолойгоор угсрах бөгөөд орон сууцнуудын дээвэр дээр нарны панел байрлуулж, орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн хэрэглээний эрчим хүчийг хэмнэлттэйгээр шийдэхээр төлөвлөсөн.

Төслийн хүрээнд иргэдийн өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай эрүүл мэнд, боловсрол, цагдаагийн хэсэг, онцгой байдлын төв зэрэг нийгмийн хамгаалал төрийн үйлчилгээг төвлөрүүлэх юм. Түүнчлэн театр, үзэсгэлэнгийн танхим, спорт цогцолбор  зэрэг хүнд шаардлагатай бүх үйлчилгээг нэг дор үзүүлнэ. Сэлбэ хотын оршин суугчид нийтийн тээвэр болох автобус, трамвайгаар саадгүй зорчихоос гадна явган хүний зам болон дугуйн замын дэд бүтцийг дэлхийн шилдэг хотуудын жишигт нийцсэнээр ая тухтай, аюулгүй ашиглах боломжтой болно.

Холбоотой мэдээ

Гадаад: Сэтгэцийн эрүүл мэндэд үрэвсэл нөлөөлдөг гэдэг нь үнэн үү
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
“Nationalgeographic”: Чингис хааны оршуулгын газар нууцлаг хэвээр бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан үүнийг шийдэж чадах уу?

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гадаад: Сэтгэцийн эрүүл мэндэд үрэвсэл нөлөөлдөг гэдэг нь үнэн үү
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
“Nationalgeographic”: Чингис хааны оршуулгын газар нууцлаг хэвээр бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан үүнийг шийдэж чадах уу?
Гадаад: Бразилын шоронгоос оргосон гэх украин эр Монгол иргэнийг залилжээ
Замын-Үүдийн Гаалийн ахлах байцаагч Б.Болормаад хорих ял шийтгэв
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Гадаад: Хятадын нүүрсний импорт буурч магадгүй

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он