Сэтгэгдэл 0
Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын ялалтын салхийг хагаллаа

“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүч сорьж байгаа Азийн АШТ-ий хүрэл медальт Батхуягийн Мөнх-Эрдэнэ, Сербийн тамирчин, Европын АШТ-ий алт, мөнгөн медальт Азамат Тускаевийг 6:4 оноогоор буулгаж авлаа.
Б.Мөнх-Эрдэнэ эхний хагасыг 4:1-ээр онооны дутуу дуусгасан ч, шийдвэрлэх үед 5:0-ээр илүүрхсэн юм.
Тэрбээр шигшээ 16-д Арменийн бөх, ДАШТ-ий гурван хүрэл медальт, Европын АШТ-д тав финалдаж, дөрвөнтөө түрүүлсэн Арсен Харутюнянтай барилдана гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.