Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ж.Энхбаяр: Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана

2025/09/02

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийн хамт Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон эдийн засгийн салбаруудад баримтлах бодлогоо танилцууллаа.  Монгол Улсын 2026 оны төсөв татварын ачааллыг буруулсан, төрийн оролцоог хумьсан, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ дэмжсэн төсөл болсон гэдгийг Засгийн газрын гишүүд тодотголоо. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр салбарын 2026 оны төсөв болон баримтлах бодлогын талаар, “Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2025 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 хувиар өссөн. Үүний 3.6 хувийн өсөлтийг хөдөө аж ахуй дангаараа бүрдүүлсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нийт шинээр 58 мянган ажлыг байр бий болгож чадсан байна. Энэ тоон эерэг үзүүлэлтүүд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын IV аян”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрүүд үр дүнгээ үзүүлж буйг илтгэж байна.

Монгол Улсын 2026 оны төсөв дээр хувийн хэвшлээ дэмжсэн энэ бодлогын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Салбарын хэмжээнд хувийн хэвшилд бизнесийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олголтыг нэмэгдүүлэх төсвийн бодлого баримтална. Яамны өөрийн хийх хөрөнгө оруулалт, зардлыг бууруулж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүддээ олгох зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төсөв төсөлд тусгасан. Салбарын өсөлт ирэх 2026 онд хадгалагдана гэсэн эерэг хүлээлттэй байгаа. Жишээлбэл, махны экспортыг эрчимтэй нэмэгдүүлж байна.

Махны экспортыг ямар нэгэн хорио цээргүй өргөтгөж байгаа. Монгол Улсын бэлчээрийн даац 25 сая толгой малаар хэтэрсэн. Энэ жил нутаг орны 70 хувь гандуу буюу бэлчээрийн даац хүрэлцээгүйн улмаас 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Ургацын урьдчилсан баланс гарсан. Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана. Мал, гахай, тахиан тэжээл, спиртын хэрэгцээний улаанбуудайг импортоор хангах бодлого баримталж байна. Ноос ноолуурын салбарт “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улс дотоодын ноолуураа 100 хувь худалдан авч, бүрэн угааж, самнадаг болсон. Зөвхөн самнах шийдвэр гарсантай холбоотойгоор ноолуур боловсруулах салбарт 700 гаруй тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий боллоо. Олон үйлдвэрт гадаадын хөрөнгө оруулалт орж ирлээ. Хүнс, арьс шир, ноос ноолуур боловсруулах хэд хэдэн томоохон баригдаад дуусаж байна. Энэ намар эхний үйлдвэрүүд нээлтээ хийн, үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ” гэдэг мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ

Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна
2027 оны төсвийн талаар мэдэх ёстой 10 тоо
Баянзүрх дүүрэгт байрны тагт шатаж, 11 иргэнийг аюулгүй газарт гаргажээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна
2027 оны төсвийн талаар мэдэх ёстой 10 тоо
Баянзүрх дүүрэгт байрны тагт шатаж, 11 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Юань солиулах гэж байгаад 93,990,000 төгрөг залилуулжээ
БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулна
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэгийн хэргийн хамсаатан "Ванхүү" ХХК, Б.Боролзойхүү өөр хүнд бас хахууль өгчээ
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Байтаг боомтыг гурван хоног түр хаана
Б.Баастын нэрэмжит сургуулийн газрыг охиндоо бэлэглэсэн хүнд хариуцлага тооцуулна
Гадаад: Сэтгэцийн эрүүл мэндэд үрэвсэл нөлөөлдөг гэдэг нь үнэн үү
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
“Nationalgeographic”: Чингис хааны оршуулгын газар нууцлаг хэвээр бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан үүнийг шийдэж чадах уу?
Гадаад: Бразилын шоронгоос оргосон гэх украин эр Монгол иргэнийг залилжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он