Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

А.Амартүвшин: Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд 87 мянган тонн түүхий нүүрс түлсэн

2025/08/21

Уурын болон усан халаалтын зуух ажиллуулдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг бүх байгууллагыг түүхий нүүрс түлэхийг ирэх сарын 15-наас хориглосон.

Байгууллагууд түүхий нүүрсний оронд мидлинг буюу баяжуулсан нүүрс хэрэглэнэ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээс тодрууллаа.

Тэрбээр “Усан болон уурын халаалтын зуухыг түүхий нүүрсээр ажиллуулахгүй. Оронд нь мидлинг хэрэглэнэ. Есдүгээр сарын 15-аас энэ шийдвэр хэрэгжиж эхлэх учраас сургууль, цэцэрлэгийн 20 зуухыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинэчилнэ. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 148 дугаар сургуулийн зуухыг хийн түлш рүү шилжүүлээд холбох ажлыг эхлүүллээ. Зарим сургууль ул ширмээ шинэчилж, мидлинг буюу баяжуулсан нүүрс хэрэглээд явна. Зарим сургуулийг хийн болон цахилгаан түлшинд шилжүүлэх ажлыг үе шаттай хийнэ. Хувийн аж ахуй нэгжүүд мөн түүхий нүүрсийг ирэх сарын 15-аас түлэхгүй учраас үүнээс өмнө зуухаа шинэчлэх зэргээр бэлтгэл базаах хэрэгтэй. 2024–2025 оны өвлийн улиралд нийслэлийн аж ахуйн нэгжүүд нийт 87 мянга гаруй тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Энэ нь агаарт ялгаруулсан бохирдлоороо 180 мянган тонн мидлинг, 350 мянга гаруй тонн хагас коксон шахмал түлшний хэрэглээтэй тэнцэж байна. Түүхий нүүрс бүрэн хэрэглэхгүй байснаараа Улаанбаатар хотын агаарын бохирдол 8-10 хувь буурна. Энэ жилээс Улаанбаатар хотод хагас коксон түлш хэрэглэнэ. Хагас коксон түлш, шахмал түлштэй хамт иргэдэд түгээгдэнэ. Хагас кокс бол бүрэн боловсруулсан, ахуйн хэрэглээнд ашиглаж болохуйц сайн чанарын нүүрс. Түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш түлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 45-50 орчим хувиар бууруулна гэж тооцоолж байна. Түүхий нүүрс олборлодог ч хагас коксон түлш шиг боловсруулж чадахгүй байгаа учраас олон улсын стандартад нийцсэн хагас коксон түлшийг оруулж ирж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна
2027 оны төсвийн талаар мэдэх ёстой 10 тоо
Баянзүрх дүүрэгт байрны тагт шатаж, 11 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Юань солиулах гэж байгаад 93,990,000 төгрөг залилуулжээ
БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулна
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэгийн хэргийн хамсаатан "Ванхүү" ХХК, Б.Боролзойхүү өөр хүнд бас хахууль өгчээ
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Байтаг боомтыг гурван хоног түр хаана
Б.Баастын нэрэмжит сургуулийн газрыг охиндоо бэлэглэсэн хүнд хариуцлага тооцуулна
Гадаад: Сэтгэцийн эрүүл мэндэд үрэвсэл нөлөөлдөг гэдэг нь үнэн үү
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он