Сэтгэгдэл 0
Зудын эрсдэлийн үнэлгээ гарч. Үнэлгээгээр нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна. Сүүлийн арван жилийн дотор зургаа дахь удаагаа зуд болсныг харвал уг нь тийм ч шинэ мэдээ биш. Өнгөрсөн жилийн зуднаар 4.7 сая орчим мал хорогдож, 2250 гаруй малчин өрхөд шууд нөлөөлсөн. Энэ нөлөөлөл яв явсаар улсын эдийн засагт ч сүүдрээ тусгасан. Сүүдэр одоог болтол арилаагүй байна. Улсын хэмжээнд 2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая тоо толгой мал тоологдсон. Гэвч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7 сая толгойгоор буюу 10.9 хувиаар буурсан байна. Монгол Улсын мал сүргийн бүтцэд хамгийн их жин дардаг хонины тоо толгой хамгийн ихээр буюу 16.7 хувиар, ямааны тоо толгой 6.9 хувиар буурчээ.
Дэлхийн эрсдэлийн тайлан гэж бий. Монгол Улсын хувьд сүүлийн таван жилийн тайланд хамгийн ихээр нөлөөлөх эрсдэл нь цаг уур, байгаль орчны эрсдэл байна. Энэ тайланг байдаг эсэхийг ч мэдэхгүй уул уурхай гэж цээжээ дэлдэж байсан 2011 он руу цаг хугацааны хүрдийг ухраая. Тухайн цаг үед НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн бага хурал Улаанбаатарт болж байлаа. Анхаарч байгаа хүн бүү хэл хэвлэл ч тэнд байгаагүй. Чухамдаа 14 жилийн өмнө тэнд юу яригдсан гэхээр сүргийн бүтцэд анхаарч, бэлчээрийн доройтлыг бууруулахад анхаарч, ноос хөтөлбөрийг ч эргэн харахыг анхааруулсан. Бид чухамдаа сүргийн бүтцэд ямааны тоог нэмэгдүүлэх хэд, хэдэн буруу бодлого боловсруулсны тодорхой жишээ нь ноосны урамшуулал. Тиймээс ч сүргийн бүтцэд ямаа нэмэгдсэн. Үр дүнд нь сүүлийн 10 жилийн дотор уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтолд өртөмтгий улс болжээ. Монгол Улсын нийт газар нутгийн 76 хувийг бэлчээрийн зориулалтаар ашигладаг. Өнгөрөгч 2023 оны байдлаар бэлчээрийн даац 50% хэтэрсэн гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэчихсэн. Малын тоо толгойн өсөлт нь бэлчээрийн даац хэтрэхэд хүргэж байгаа учраас мал аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь чухал гэдгийг манайхан ч, гаднынхан ч дуу нэгтэй хэлдэг.

Стратегийн чухал салбар гэж тодорхойлдог ч Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт л лав бэлчээрийн мал аж ахуйтай холбогдох үг, өгүүлбэр алга.
Сүүлийн гурван сонгуулийн үр дүнгээр олонх болж 12 жил нөхцөл бүрдсэн МАН оролцсон сонгууль бүрдээ нэг л зүйлийг тоть шиг давтсаар ирсэн. Тэр нь “Бэлчээрийн мал аж ахуйд зохистой сүргийн бүтэц”, “Бэлчээрийн доройтлыг бууруулна” гэсэн үг. Хамгийн сүүлд 2024 оны сонгуульд МАН-ын боловсруулсан мөрийн хөтөлбөрийн 6.2.2-т “Бэлчээрийн мал аж ахуйд зохистой сүргийн бүтэц, ашиг шимт байдал, байгальд ээлтэй мал маллах зөв дадлуудыг нэгтгэсэн стандартыг нэвтрүүлж, бэлчээрийн доройтлыг бууруулна” гэж заасан нь бий. Гэсэн ч бодит байдал ямар байгааг уншигч та харж байгаа байх. Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайд нь аврагчдын хувцас хэрэглэлээс дээш гаралгүй, өнөө маргаашийн осолд аврагчдаа алдахгүй байх трауматай явж байгаа. Нийслэл Улаанбаатарынхаа утаа, түгжрэлээс хол гаралгүй “бэлэн байдал” зарлачихсан. Дээрээс цэнгэлийн манлайд хүргэх 14 мега төсөлтэй гэж байгаа. Мега төслүүдийн сүүдэрт бэлчээрийн мал ахуйд гэрэл тусах эсэх нь эргэлзээтэй. Уншигч та бүхэн 2025 оны төсвийн төсөөллийг хараад үзээрэй. Сангийн сайдын зарцуулах төсөв 4.8 их наяд төгрөг байхад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдынх 723 тэрбум төгрөг байна.
Б.Болорсүх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.