Сэтгэгдэл 0
Насанд хүрэгчдэд зориулсан бичлэгийн үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Порнхаб сайтыг АНУ-ын 17 мужид хязгаарлаж, хориглосон байна. Луйзиана мужид өнгөрсөн жил 440-р Акцыг баталснаар арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг этгээдүүд насанд хүрээгүй иргэдэд хортой материал нийлүүлсэн тохиолдолд 10,000 долларын торгууль ногдуулах эрх зүйн орчныг бүрдүүлснээр Порнхаб сайтад нэвтрэхдээ улсаас олгосон тусгай дугаар шаардах анхны муж болж байлаа. Түүнээс хойш уг хуулийг бусад мужид хуулбарлаж, тусгай дугаар ашиглахыг шаардахын оронд дээрх сайтад нэвтрэхийг шууд хориглосон шийдвэр гаргаж эхэлсэн. Шинэ он гарснаар буюу 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлээд Флорида, Теннесси, Өмнөд Каролина муж ижил шийдвэр гаргаснаар Порнхабыг хориглосон мужийн тоо 17 болов.
Тэдгээрийг жагсаавал:
Тэдгээрийг жагсаавал:
- Алабама
- Арканзас
- Идахо
- Индиана
- Канзас
- Кентаки
- Миссиссиппи
- Монтана
- Небраска
- Умард Каролина
- Оклахома
- Техас
- Юта
- Виржиниа
Харин Жиоржиа болон Луйзиана мужийн хувьд Порнхаб сайтыг бүрэн хориглоогүй, хэрэглээнд хязгаарлалт тогтоосноороо ялгаатай юм. Мөн ирэх долоодугаар сараас уг сайтыг хэрэглэгчдэд насны хязгаар тогтоосон хууль хүчин төгөлдөр болно. Порнхаб болон хэд, хэдэн сайтын төлөөлөгчөөр ажилалдаг Айло 404Медиа-д өгсөн мэдээлэлдээ “Манай зүгээс хууль зүйн хязгаарлалтыг дэмжиж байгаа. Гэвч зарим муж хэтрүүлэн арга хэмжээ авч байгаа нь харамсалтай юм” хэмээжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.