Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шинжлэх ухаан, Технологи ,Хиймэл оюун ухаан

АНУ-ын томоохон их сургуулиуд хиймэл оюуныг сургалтын хөтөлбөртөө багтааж эхэллээ

2024/03/13
Хиймэл оюун түүнийг тойрсон технологийн асуудлууд нийтийн анхаарлыг татаад байгаа энэ цаг үед АНУ-ын томоохон их сургууль, коллежууд сургалтын хөтөлбөртөө хиймэл оюуны салбарыг багтааж эхэлжээ. Тухайлбал Пенсильванийн их сургууль ирэх намраас эхлэн бакалаврын хөтөлбөртөө заавал үзэх хичээлийн жагсаалтад багтаажээ. Ингэснээр тухайн сургуульд чухам аль ч чиглэлийг сонгон суралцсан хиймэл оюун ухааны талаарх ерөнхий ойлголт өгөх хичээл орох аж.

Энэ нь тийм ч шинэ үзэгдэл биш. Одоогоос зургаан жилийн өмнө 2018 онд АНУ-ын зарим сургуулиуд программ хангамжийн чиглэлээр суралцдаг оюутнуудын сургалтын хөтөлбөрт хиймэл оюуны салбар багтаж байжээ. Түүнчлэн Пурдюгийн их сургууль 2022 оны намраас эхлэн уг хичээлийг сургалтын хөтөлбөрт багтаасан байна.

Технологи, хиймэл оюуны чиглэлээр дагнан бичдэг indeed.com цахим хуудаст мэдээлснээр ажил олгогчид хиймэл оюуны анхан шатны мэдлэг шаарддаг болсон, түүнчлэн хиймэл оюуны хэрэглээг зохих түвшинд эзэмшсэн бол цалин нэмэгддэг тул сургалтын хөтөлбөрт багтах нэг шалтгаан болсон гэж мэдээлжээ. Жоржтауны их сургуулийн шинэ технологийн салбарын судалгаагаар АНУ-ын 10 гаруй сургууль хиймэл оюуны талаарх сургалтын хөтөлбөр боловсруулсан гэх дүн гарчээ.

Одоогоор тухайн сургуулиуд программ хангамжийн асуудал, хиймэл оюун гэж юу болох, түүнийг хэрхэн хэрэглэх зэргийг анхан шатны түвшинд зааж байгаа юм. Харин программ хангамжийн чиглэлээр суралцдаг оюутнууд илүү гүнзгий түвшинд суралцана гэсэн үг. Цаашлаад энэ чиглэлийн сургалтын хөтөлбөр томоохон их сургуулиудад ойрын гурван жилийн дотор бүрэн нэвтэрнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

 

Холбоотой мэдээ

"Дэлхийн сансрын 7 хоног" үргэлжилж байна
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо
Өнөөдөр сарны бүтэн хиртэлт болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох хороог байгуулж ажиллана
Төрийн албыг нутаг нуга, сонгуулийн менежерээр дүүргэхээ хэзээ болих вэ !?
Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана
Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон баривчилжээ
Электрон тамхи биднийг аажмаар хөнөөж байна уу
"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно
Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Шахмал түлшний борлуулалтын нөөц тогтворгүй байгаа нь тогтоогджээ
Хямрал хүндрэхийн хэрээр Орост түлшний асуудлаас үүдэлтэй бухимдал нэмэгдэж байна
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5845 төгрөг болно
Хүүхдийн архаг өвдөлт болон хүнд хэлбэрийн булчингийн чангарлыг эмчлэх “SynchroMed™ II” системийг хүлээлгэж өглөө
​Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнг Өвөрхайнгайн Засаг даргаар томилохоор болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он