Сэтгэгдэл 0
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох хороог байгуулж ажиллана

Улсын дээд шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Эрүүгийн процессын хороо, Иргэний процессын хороо, Захиргааны процессын хороог тус тус байгуулахаар шийдвэрлэж, “Процессын хорооны үйл ажиллагааны журам”-ыг баталсан. Тус хороод нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын төлөөллөөс бүрдэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчин, зохион байгуулалт, практикт тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцох, хэлэлцэх, санал боловсруулах чиг үүрэгтэй байна.
Одоогоор хороодын бүрэлдэхүүнд ажиллах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч байгууллагуудын төлөөллийг бүрдүүлэх, холбогдох байгууллагуудаас санал авах ажлыг зохион байгуулж байна.
Процессын хорооны үйл ажиллагааны журамтай ЭНД дарж танилцана уу.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.