Сэтгэгдэл 0

Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж хүүхдээ удаан хугацаанд гадаад эмчлүүлэх шаардлагаар албан тушаалаа өгч буйгаа мэдэгдсэн. Өдгөө түүний орыг Засаг даргын орлогч М.Батзориг гүйцэлдүүлж байгаа юм.
Улмаар Өвөрхангай аймгийн Засаг даргад хэд хэдэн хүний нэр яригдаж байсны дотор УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрин нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар байсан.
Өвөрхангай аймгийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, дараагийн Засаг даргыг тодруулсан байна. Хуралдаанаар Т.Жамбалцэрэнг намын хорооны даргаар 100 хувь санал нэгтэй сонгож, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр дэмжсэн. Энэ үеэр Засаг дарга асан О.Пүрэвдорж намын даргын тамгаа хүлээлгэн өгчээ.
Өвөрхангай аймгийн ИТХ өнөөдөр /2026.11.11/ хуралдаж, Т.Жамбалцэрэнг Засаг даргаар томилох товтой байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.