Сэтгэгдэл 0
Хууль бус бооцоот тоглоом зохион байгуулж, их хэмжээний гүйлгээ хийсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ

Цахим орчинд хууль бус бооцоот тоглоом зохион байгуулж, их хэмжээний гүйлгээ хийсэн байж болзошгүй 10 этгээдийг баривчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтэй этгээдүүд нь олон улсын “Melbet” цахим платформ ашиглан хуулиар хориглосон төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулан 31 тэрбум төгрөгийн мөнгөн гүйлгээ хийсэн нь тогтоогджээ.
ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас дээрх гэмт хэрэгтэй тэмцэх газраас дээрх гэмт хэргийн замаар олсон орлогын хууль ёсны мэт харагдуулах зорилгоор мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Мөн хууль бус орлогоор худалдан авсан байж болзошгүй 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Иргэд та бүхнийг цахим орчинд зохион байгуулагдаж буй төлбөрт таавар, бооцоот тоглоомд оролцохгүй байх, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаархлаар өөрийн эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.