Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монгол Улс бичил биетний тэсвэржилтийн эсрэг дэлхийн аянд нэгдлээ

23 мин өмнө

Хүний амь насыг авран хамгаалах чухал үүрэгтэй эмийн үр нөлөөг хадгалах, бичил биетний эмэнд тэсвэржилтийн аюул заналын эсрэг тэмцэхэд иргэн бүр “Ирээдүйнхээ төлөө манлайлагч” байхыг уриалж, Монгол Улс бичил биетний тэсвэржилттэй тэмцэх дэлхий нийтийн аянд нэгдэж байна.

Энэхүү аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Бичил биетний эмэнд тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх долоо хоног”-ийн хүрээнд зохион байгуулж байна.Энэ жилийн “Нэг эрүүл мэнд, нэг үйлдэл: Бичил биетний тэсвэржилтээс өнөөдрөөс сэргийлье” сэдэв нь эмэнд тэсвэржилтийн эсрэг тэмцэл бол хүн бүрийн хамтын хариуцлага гэдгийг онцолж байгаа юм.

Монгол Улсын хувьд Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр “Нэг эрүүл мэнд” санаачилгын хүрээнд “Ирээдүйнхээ төлөө манлайлъя” сэдэвт аянаар дамжуулан хамтын хариуцлагын чухлыг онцлон уриалж байна.

Бичил биетний эмэнд тэсвэржилт гэдэг нь нян, вирус, мөөгөнцөр, шимэгч нь тэдгээрийн эсрэг эмэнд тэсвэртэй болж, улмаар эдгээр эм нь өмнөх шигээ үр дүнтэй үйлчлэхгүй болох буюу тухайн халдварыг эмчлэх чадвараа алдахыг хэлнэ. Дэлхий нийтийн хэмжээнд 2021 онд гэхэд зөвхөн нянгийн эсрэг эмийн тэсвэржилттэй холбоотойгоор 4.71 сая хүн нас барсан байна. Улам бүр өсөн нэмэгдэж буй энэхүү аюул заналыг даван туулахын тулд хүн бүрийн оролцоо шаардлагатай. “Ирээдүйнхээ төлөө манлайлъя” аян нь иргэд, бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн ажилтнууд, малын эмч, фермерүүд болон малчдыг бичил биетний эсрэг эмийн буруу болон хэт хэрэглээг таслан зогсоохыг уриалж байгаа юм.

Бичил биетний эмэнд тэсвэржилтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн, мал амьтан, ургамал болон хүрээлэн буй орчны эрүүл мэндийн хоорондын нягт уялдааг хангадаг “Нэг эрүүл мэнд” зарчмын дагуу хүн бүрийн оролцоо чухал юм. Бичил биетний эмэнд тэсвэржилт нь эдгээр харилцан холбоотой тогтолцоонд үүсэж, тархдаг тул эмэнд тэсвэржилтийн эсрэг тэмцэхэд хүний эрүүл мэнд, мал амьтны эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй болон байгаль орчны салбаруудын уялдаа холбоотой хамтын ажиллагааг шаардлага үүсдэг. Бичил биетний тэсвэржилтийн эсрэг Монгол улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс онцлон дурдвал Монгол улс 2026-2030 онд хэрэгжүүлэх бичил биетний тэсвэржилтийн эсрэг үндэсний төлөвлөгөөг “Нэг эрүүл мэнд” зарчимд тулгуурлан олон салбарын оролцоотойгоор боловсруулж байна.

11 дүгээр сарын 23-ны өдөр бичил биетний тэсвэржилтийн эсрэг үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг болон хүн, мал амьтны эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын төлөөллүүд дээрх төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, эцэслэн боловсруулж батлуулахад чиглэсэн гол үйл ажиллагаануудыг тодорхойлох юм.

 

Холбоотой мэдээ

Малчин, хоршоологчид мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр худалдан борлуулна
Иргэд, жолооч нарын анхааралд
Зураач Флойд Норман хүндэт Оскарын шагнал хүртжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Малчин, хоршоологчид мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр худалдан борлуулна
Иргэд, жолооч нарын анхааралд
Зураач Флойд Норман хүндэт Оскарын шагнал хүртжээ
Монгол Улс бичил биетний тэсвэржилтийн эсрэг дэлхийн аянд нэгдлээ
“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулахтай холбоотой маргаан үүсгэлээ
650 грамм жинтэй төрсөн бяцхан охин гурван нас хүрчээ
Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна
Өнөөдөр Улаанбаатарт 8 хэм хүйтэн
Өмгөөлөгчид нь Криста Пайкийг цусны хорт хадвартай учир цаазаар авах ажиллагааны үеэр эрсдэл учирч болзошгүй анхааруулж байжээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 75 хувь нь хамрагджээ
“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он