Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

БАРИМТ: “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Г.Ёндоны хууль бус тендер

1 цаг 11 минут
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025.10.21-нд  350 вагоныг 6 тэрбум төгрөгөөр хоёр сарын хугацаанд түрээслэх тендер зарласан байдаг. Аудитын дүгнэлтээр уг тендерийг илтэд хууль зөрчсөн гэдгийг тогтоосон байна. Уг дүгнэлтэд ОХУ-ын 12-132 загварын хагас вагон эсвэл түүнтэй дүйцэхүйц гэсэн төрлөөр 350 вагоныг тендер зарлалгүй, үндэслэлгүйгээр тендерээ 19-50 ширхгээр хуваан 10 багцалсан. Ингэхдээ тендер шалгаруулалтын баримт бичигт ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг огт оруулалгүй хасаж, нийт хоёр сарын хугацаанд ажиллуулахаар төлөвлөсөн гэдгийг дүгнэн бичжээ.  
Уг тендерт Г.Ёндон захирлын удирдлага дор ажилладаг Н.Энхбаясгалангийн компани шалгарсан. Тодруулбал, нийт 9 багцын 300 вагоны түрээсийн тендерт “Төмөр замын зураг, төслийн институт” ХХК шалгарсан байна. Улмаар 2025.12.28-ны өдрийн 5/289-2025 тоот 4.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Үлдсэн нэг багцад 50 вагон түрээслэхээр “Дулаанвинг” ХХХ шалгарч, 2026.01.26-ны өдрийн 5/019-2026 тоот 850 сая төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. Үндэсний аудитын газраас “Эдгээр түрээсийг 2026 оноос эхлэн үйлчилгээнд явуулах байсан учраас 2025 онд тодотголоор зайлшгүй шаардлагатай бус төсвийг баталсан” гэж дүгнэсэн. Н.Энхбаясгалангийн удирддаг компани тус тендерийн 9 багцад дангаараа шалгарсан нь аудиторуудын анхааралд өртжээ.

Н.Энхбаясгалан нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2019 онд 49 хувийн хувьчлалтай холбоотойгоор ажлаа халагдсан найман албан тушаалтны нэг. Түүний  удирддаг “Төмөр замын зураг, төслийн институт” ХХК Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлал, Хандгайтын төмөр зам бүтээн байгуулалттай холбоотой дуулианд оролцогч компаниар нэрлэгдэж байсан гэдгээрээ алдартай. Дээрх дуулиант хэргүүдтэй холбогдуулан шүүх дээр хүртэл гэм буруутнаар дуудагдаж байсан хуулийн этгээд юм.


Тухайлбал, нэр бүхий этгээдүүд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 55 тэрбум төгрөгөөр 300 вагон худалдан авч, “Төмөр замын зураг, төслийн институт” ХХК-ийн нэр дээр оруулж ирсэн. Тэдгээр вагоныг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт түрээслэн, 55 тэрбум төгрөг олсон гэдэг баримт өнөөдөр ч хуучраагүй байна. “Төмөр замын зураг, төслийн институт” ХХК-тай холбоотой эдгээр зөрчлийг Засгийн газрын Ажлын хэсэг 2022 онд тогтоогоод, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байдаг. Тэр хэрэг одоог хүртэл хууль хяналтын байгууллагад боогдсон хэвээр байгаа.
Тэгвэл Г.Ёндон тэргүүтэй “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд тендерийн шаардлагаа өөрчилж,  тус компаниас 300 вагон түрээслэхээр болсон нь аудитын шалгалтаар ийнхүү дахин илрэв. Илрэхдээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” биш “Эрдэнэт үйлдвэр” болж байршлаа өөрчилжээ.

Үндэсний аудитын газраас энэ асуудалтай холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Г.Ёндонд “Худалдан авалтын эрсдэлийг удирдах, ерөнхий нөхцөл магадлахаас зайлсхийж, тендерийн шаардлагыг бууруулсан, тендерт өрсөлдөж байгаа аж ахуйн нэгжийн эцсийн өмчлөгч, хамаарал бүхий этгээдийг тогтоож, ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөвөөр мэдүүлээгүй зөрчлийг арилгаж, давтан гаргахгүй байх” албан шаардлага хүргүүлээд байгаа юм.

Тендерийг Засгийн газрын тогтоол,  үйлдвэрийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө,  Улаанбаатар төмөр зам ХНН-ийн тоот албан бичигт үндэслэн зарлаж, вагон түрээслэгчийг сонгон шалгаруулалт явуулсан гэдэг тайлбар зүүсэн байна.
 

Холбоотой мэдээ

“Шударга иргэн” сэдэвт модуль туршилтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Энхбаяр: Монгол Улс Карек-ийн хүрээнд эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
Владимир Зеленский: Хойд Солонгос дахин 10 мянган цэрэг ОХУ илгээхээр бэлтгэж байна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
БАРИМТ: “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Г.Ёндоны хууль бус тендер
ИНЕГ өвлийн улирын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа
“Шударга иргэн” сэдэвт модуль туршилтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Диана гүнжийн дүү Чарльз Спенсер өөрийн шинэ ном болох "Swan Song: Diana, My Sister"-т дурдагдсан зарим асуудлын талаар ярьжээ
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
С.Молор-Эрдэнийг суллаж, хилээр гарах, нэр бүхий хүнтэй уулзахыг хориглолоо
УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын ардчиллаа үгүйсгэж, огцрох болзлоо хангав
Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он