Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна

Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаа болон ногдол ашгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, холбогдох үйлчилгээг нэг дороос үзүүлэх нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.
Уг өдөрлөгөөр иргэдэд 1072 хувьцааг хууль ёсны өвлөгчид нь өвлүүлэх, үнэт цаасны данс нээх зэрэг үйлчилгээг үзүүлж байгаагаас гадна бусад зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
Арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатын танхимын Дархан-Уул аймаг дахь салбар болон үнэт цаасны компаниудын төлөөллүүд хамтран оролцож байна.
"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөгийг өнөөдөр буюу 2026.09.29-нд Орхон аймаг "Уурхайчин" соёлын ордонд, 2026.09.30-ны өдөр Сэлэнгэ аймаг "Сэлэнгийн долгио" чуулгад 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.