Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

AI ашиглан хаус хорооллын макет хийж иргэдээс 4.1 тэрбум төгрөг залилсан эрэгтэйг баривчлав

55 мин өмнө
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газарт ажлын хэсэг байгуулан ажиллаж буй билээ. Прокурорын байгууллагаас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 2779 иргэнд 211.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 76 хүн, 89 хуулийн этгээдэд холбогдох 173 хэрэг байгаа юм.
 

Үүний 93 хувийг нийслэлд, долоог нь орон нутгийн хууль сахиулах байгууллагынхан шалгаж байгаа юм. Олон иргэнийг хохироосон орон сууцын залилангийн хэргийг шуурхай шийдвэрлэх зохион байгуулалтын арга хэмжээг прокурорын байгууллага авсны үр дүнд 173 хэргээс 102-ыг нь шийдвэрлэж буй гэнэ. Тухайлбал, 656 иргэнд 62.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 33 яллагдагчид холбогдох 20 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 12-ыг нь шүүхэд шилжүүлээд байна.


Мөн хэрэг шалгах явцад 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 42.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 372 эд хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлан, 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ. Өдгөө мөрдөн байцаалтад 71 хэрэг шалгаж буйг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ. Тэгвэл орон сууцын залилангийн нэг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх “Жанжин” клубийн байранд өчигдрөөс хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгч нараас шалтгаалан хойшлууллаа. Т.Билгүүн, Ц.Мөнхзаяа, С.Бямбасүрэн, Н.Болормаа нар орон сууц барьж, ашиглалтад оруулах гэрээ байгуулж, 138 иргэнээс 10.4 тэрбум төгрөг залилсан хэрэгт холбогдсон. Тодруулбал, “Баганат хороолол”-д орон сууц барьж өгөх нэрийдлээр энэ олон хүнийг хохироосон байна.

Гэвч Т.Билгүүн болон өөр нэг шүүгдэгчийн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалахаас татгалзсанаар хурлыг ирэх сарын 28-ныг хүртэл хойшлуулав. Тэд өөр өмгөөлөгч авснаа өчигдрийн хурлын үеэр мэдэгджээ. Үүнээс гадна орон сууц барих гэрээ байгуулж, иргэдээс 4.1 тэрбум төгрөг залилахыг завдсан С.Дугар гэх хүнийг өнгөрсөн долоо хоногт цагдаагийнхан баривчиллаа. Тэрбээр “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хорооллын төсөл хэрэгжүүлж байна” хэмээн иргэдийг залилж эхэлсэн бөгөөд нэг бус хүнтэй хамтарч байж. С.Дугар нь “House mentor”, “Arvijih green village”, “Сүмбэр хаус капитал” зэрэг пэйж хуудас хөгжүүлж, хаус хорооллын төслийн зураг, видео шторк, танилцуулгыг сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох AI ашиглан бүтээлгэж, сурталчлан залилдаг байсан нь тодорхой болжээ.

Тэрбээр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 11 иргэнээс 500 сая төгрөг авсан, 120 хүнээс 3.6 тэрбум төгрөг авахаар бэлтгэсэн байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэдээс 4.1 тэрбум залилах гэж байсан үйлдлийг цагдаагийнхан илрүүлж, таслан зогсоосон аж. С.Дугар өмнө нь ч бусдыг залилсан хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 17.3-3.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан, мөрдөн шалгуулж байх үедээ буюу 2024 онд оргон зайлсан нэгэн юм байна.

Холбоотой мэдээ

Сэрээ улайсгаж гурван хүүхдийг түлж гэмтээжээ
Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг шинжээчдийн бэлтгэсэн тайлан, мэдээлэлтэй танилцлаа
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

AI ашиглан хаус хорооллын макет хийж иргэдээс 4.1 тэрбум төгрөг залилсан эрэгтэйг баривчлав
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа
АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
ОХУ-ын Төв Азийн орнуудад нийлүүлсэн дизель түлшний экспорт өсжээ
Сэрээ улайсгаж гурван хүүхдийг түлж гэмтээжээ
Хятад улс хиймэл оюун ухаанаар бүтээсэн киног хориглов
С.Даваасүрэн “Монгол Улс ба БНХАУ-ын Ляонин мужийн эдийн засаг, худалдааны харилцааг танилцуулах хурал”-ыг нээж үг хэллээ
Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг шинжээчдийн бэлтгэсэн тайлан, мэдээлэлтэй танилцлаа
Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг шөвгийн наймд шалгарчээ
“Сан Петролиум” ХХК 16,000 м³ шатахууны нөөц хадгалах савыг ашиглалтад орууллаа
Уулархаг нутгаар нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 55 хувьтай байна
“Петрочайна Дачин Тамсаг” компанид хайгуул, хөрөнгө оруулалт, олборлолтоо нэмэгдүүлэхийг чиглэл болголоо
122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он