Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

ОХУ-ын Төв Азийн орнуудад нийлүүлсэн дизель түлшний экспорт өсжээ

2026/09/24
ОХУ  ихэнх гадаад зах зээлд нийлүүлэлтийг хориглосон ч наймдугаар сард Төв Азийн орнуудад дизель түлшний экспортоо огцом нэмэгдүүлсэн байна. Орос  шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах, Украины нисгэгчгүй онгоцоор газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдсанаас үүдэлтэй хомсдолыг арилгахын тулд бензин, дизель түлшний экспортод удаа дараа хязгаарлалт тавьсан.

Наймдугаар сарын сүүлээр Москва Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсууд болон Монгол зэрэг орнуудад нийлүүлэлт хийхийг зөвшөөрч, дизель түлшний экспортод тавьсан хоригийг есдүгээр сарын сүүл хүртэл сунгасан.

"Financial Times" сонины мэдээлснээр, дизель түлшний хомсдол болон түлшний үнийн огцом өсөлтөөс шалтгаалан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Зеленскийд хандан Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү хийх халдлагаа зогсоохыг уриалсан.

Худалдаачдын мэдээлснээр, ОХУ  наймдугаар сард Казахстан, Киргизстан, Монгол, Тажикистан руу нийт 370 мянган тонноос илүү дизель түлш экспортолсон нь долоодугаар сарынхаас хоёр дахин их үзүүлэлт болсон байна.

ОХУ өдөрт дунджаар 170 мянган тонн дизель түлш үйлдвэрлэдэг болсон хэдий ч энэ хэмжээ нь тус улсаас дизель түлшний экспортыг бүрэн хэмжээгээр сэргээхэд хангалтгүй байгааг худалдаачид хэлж байна.

Салбарын эх сурвалжийн мэдээлснээр, Оросын дотоодын зах зээлд нийлүүлсэн дизель түлшний хэмжээ долоодугаар сард 5.0 сая тонн байсан бол наймдугаар сард 4.7 сая тонн болж буурчээ.

Худалдаачдын мэдээлснээр, Монгол Улс руу нийлүүлсэн дизель түлшний хэмжээ 7-р сард 124,000 тонн байсан бол 8-р сард 215,000 орчим тонн болж өсжээ. Киргизстан руу хийсэн экспорт ердөө 4,400 тонноос 72,000 гаруй тонн болж нэмэгдсэн бол Тажикистан руу нийлүүлсэн хэмжээ 16,000 тонноос 56,000 гаруй тонн болж өссөн байна. Казахстан улс долоодугаар сард Оросын дизель түлш огт импортлоогүй байсан бол наймдугаар сард 28,000 орчим тонныг импортолжээ.

Оны эхний найман сарын байдлаар Оросоос Төв Ази болон Афганистан руу нийлүүлсэн дизель түлшний нийт хэмжээ 2.5 сая тонн болсон нь өмнөх оны мөн үеийн 2.6 сая тоннтой харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлт юм. Худалдаачдын мэдээлснээр, Монгол Улс Оросын дизель түлшний хамгийн том худалдан авагч хэвээр үлдэж, энэ онд Төв Ази болон Афганистан руу хийсэн нийт нийлүүлэлтийн тал орчим хувийг эзэлжээ.

Холбоотой мэдээ

Хямрал хүндрэхийн хэрээр Орост түлшний асуудлаас үүдэлтэй бухимдал нэмэгдэж байна
Электрон тамхи биднийг аажмаар хөнөөж байна уу
Ши Жинпин Трамп, Путин нартай гурван талт уулзалт хийх сонирхолгүй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Чингис хааны хүрэл баримал, өндөр хаан хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө
Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох хороог байгуулж ажиллана
Төрийн албыг нутаг нуга, сонгуулийн менежерээр дүүргэхээ хэзээ болих вэ !?
Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана
Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон баривчилжээ
Электрон тамхи биднийг аажмаар хөнөөж байна уу
"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно
Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Шахмал түлшний борлуулалтын нөөц тогтворгүй байгаа нь тогтоогджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он