Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хиймэл оюунд суурилсан ногоон дата төвийн төслийг танилцуулна

1 цаг 11 минут

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид оролцож буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр /2026.08.17/ нээлтээ хийж, Монгол Улсын төрийн далбаа, НҮБ-ын далбааг мандуулах ёслол боллоо.  

Нээлтийн ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж хэлсэн үгэндээ, “Бид дэлхий гэх нэгэн гэр оронтой нэгэн гэр бүл. Та бид хэл соёл, үндэс угсаа, шашин шүтлэг өөр боловч эх дэлхийдээ энх мөнх орших ирээдүйгээ хамгаалах хүсэл зориг нэгтэй билээ...Монгол Улс шиг далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд ногоон шилжилт нь бидний эдийн засгийг боомилж буй суурь асуудал болох түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах гарц юм” гээд “Шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахыг уриалж байна” хэмээн онцолсон. 

Өнөөдөр дэлхийн хуурай газрын 40 хувь нь доройтолд өртсөн бөгөөд өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд эрсдэл өндөр. Тиймээс энэхүү сорилтыг шийдвэрлэхийн тулд хоёр долоо хоног үргэлжлэх бага хурлаар дэлхийн 197 орны төлөөлөгчид хамтран газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, цөлжилттэй тэмцэх зорилтыг бодит үйл хэрэг болгохын төлөө нэгдэх юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны дэд хорооноос бага хурлын харилцаа холбоо, мэдээллийн технологийн систем, кибер аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байна. 

 Энэ хүрээнд:

 1.Дотоодын болон олон улсын харилцаа холбооны сувгийг тасралтгүй байлгах.

 2.Хэвлэл мэдээллийн шууд дамжуулалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал.

 3.Бага хуралд ашиглах видео, аудио системүүдийг бэлтгэх, шууд дамжуулалтын ажлын бэлэн байдал.

 4.Цэнхэр болон Ногоон бүсийн өндөр хурдны интернэтийн холболт.

5.Оролцогчдын бүртгэл, мэдээллийн систем - Веб платформ, Гар утасны аппликейшн.

Түүнчлэн кибер аюулгүй байдлыг хангах хүрээнд:

-Хурлын үеийн серверийн орчин, файлын сангийн аюулгүй байдлыг хангах

-Мэдээллийн систем, сүлжээний аюулгүй байдлыг хангах. 

-Кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Бага хурлын хүрээнд ЦХИХХЯ-наас хоёр томоохон арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт тусгай арга хэмжээг Мэдээллийн технологийн үндэсний парк, Шинжлэх ухааны академи, И Монгол академи хамтран "Монгол Улсын өргөө"-нд зохион байгуулна.

Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Номин Хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслийг 2026 оны 08 дугаар сарын 25-нд танилцуулна. 

Монгол Улс хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй Ногоон дата төвийг хөгжүүлснээр:

1. Дижитал бие даасан байдал. Монгол Улс өгөгдөл хадгалалт, хиймэл оюуны тооцоолол, дижитал үйлчилгээний үндсэн дэд бүтцээ дотооддоо бий болгоно.

2. Монголын давуу талыг эдийн засгийн боломж болгоно. Сэрүүн уур амьсгал, нар салхины нөөц, өргөн уудам газар нутаг, стратегийн байршлыг дата төвийн хөгжлийн давуу тал болгон ашиглана.

Бүс нутгийн шинэ төв. Зөвхөн дотоодын хэрэгцээг хангах бус, олон улсын технологийн компани, хөрөнгө оруулагчдыг татаж, Зүүн Хойд Азийн AI сургалт, өндөр хүчин чадлын тооцоолол, өгөгдөл хадгалалтын төв болох зорилтыг хэрэгжүүлнэ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгожээ
АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Сүхбаатар боомтоор 28,869 тонн АИ-92 автобензин орж ирлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгожээ
Хиймэл оюунд суурилсан ногоон дата төвийн төслийг танилцуулна
АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Сүхбаатар боомтоор 28,869 тонн АИ-92 автобензин орж ирлээ
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
"Интермед эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан" гэх дуудлага өнөө өглөө иржээ
Н.Учрал: Монгол Улс энэхүү бага хурлаас дараах асуудлуудаар бодит ахиц гаргахыг уриалж байна
Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгааллаа
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
COP17 “Торгоны замын жингийн цуваа”-гаар эхэллээ
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
Мопед, түүний төрөлд хамаарах скүүтерийг жолоодож явган хүний гарцаар гарсан бол 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
Боловсролын сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа
ЭХЭМҮТ Чосун их сургуулийн эмнэлэгтэй хамтран чих, хамар, хоолойн мэс заслын дэвшилтэт технологи нэвтрүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он