Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгожээ

2026/08/17
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хэлэлцүүлгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 1,000,000, нэг цагт 5952.3 төгрөгөөр тогтоохоор талууд нэгдсэн шийдэлд хүрлээ.
Энэ нь ажиллагчдын орлого, амьжиргаа, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн даатгалын хамгааллыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх шийдвэр нь хамгийн бага орлоготой ажиллагчдын цалин, өрхийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхээс гадна хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх чухал алхам болж байна.
Өнөөдөр Монгол Улсад 1.4 сая орчим хүн хөдөлмөр эрхэлж байна. 2025 оны эхний хагаст нэрлэсэн дундаж цалин 2.7 сая төгрөгт хүрсэн ч цалингийн доод түвшинд ажиллаж буй иргэдийн хувьд орлогын өсөлт, амьжиргааны баталгаа нэн чухал хэвээр байна.
1 сая төгрөгийн доод цалин нь бага орлоготой ажиллагчдын орлогыг нэмэгдүүлж, тэдний өдөр тутмын хэрэглээ, өрхийн эдийн засагт шууд дэмжлэг үзүүлнэ. Нэмэгдсэн орлого нь хэрэглээгээр дамжин худалдаа, үйлчилгээний салбарт эргэлдэж, дотоодын эдийн засгийн идэвхийг дэмжих боломжтой.
Нөгөө талд цалингийн суурь нэмэгдэх нь нийгмийн даатгал, татварын орлогын суурийг өргөжүүлэх эерэг нөлөөтэй. 2025 оны эхний хагаст НДШ-ийн орлого өмнөх оны мөн үеэс 22 хувиар, ХХОАТ-ын орлого 13.2 хувиар өссөн нь цалин, хөдөлмөр эрхлэлтийн өсөлт төсвийн орлоготой шууд холбоотойг харуулж байна.
Тиймээс шударга цалин бол зөвхөн ажилтны асуудал биш. Энэ бол гэр бүлийн амьжиргаа, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдал, дотоодын хэрэглээ, эдийн засгийн өсөлттэй холбоотой нийтлэг асуудал юм.
МҮЭХ ажиллагчдын цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх байр сууриа тууштай хамгаалж, гурван талт нийгмийн түншлэлийн хүрээнд 1 сая төгрөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэх шийдэлд ажил хэрэгчээр оролцлоо.

Холбоотой мэдээ

Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 65 хувийг үзлэгт хамруулжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он