Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын урьдчилсан судалгааны тайланг танилцууллаа

2026/03/17
Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн урьдчилсан судалгааны тайлангийн хурал өнөөдөр (2026.03.17) ЗТЯ-нд боллоо. Хурлыг нээж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ энэхүү Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн урьдчилсан судалгааны тайланг хэлэлцэх хуралд БНСУ-ын Үндэсний төмөр замын байгууллагын Ерөнхий менежер Ким Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. 
Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газрын зүгээс Шинэ Хархорум хот байгуулах бодлогын хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай дэд бүтцийн төсөл бөгөөд шинэ хот руу чиглэсэн хурдан, аюулгүй зорчигч тээврийн системийг бүрдүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо. 
Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын урьдчилсан судалгааны ажлыг “Сүсонг инженеринг” ХХК 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд гүйцэтгэж, эцсийн урьдчилсан тайланг өнөөдөр танилцуулж байна.
Солонгосын үндэсний төмөр замын Дэд ерөнхийлөгч Ян Ён Жон тус төслийн зураг төсөл, трассын хувилбар судалгаа тооцоолол, замын дээд бүтэц, далангийн байгууламж, цахилгаан болон дизль хөдөлгүүрийн судалгаа, зорчигч болон ачаа тээврийн галт тэрэгний хурд, эргэлтийн тооцоолол зэрэг олон талт мэдээллүүдийг танилцууллаа.  
Хархорин чиглэлийн төмөр замын урьдчилсан судалгаанд маршрутыг үндсэн 3 хувилбартайгаар тусгаж өгсөн бөгөөд хамгийн богино маршрут, тойрог замын маршрутын хувилбаруудыг танилцууллаа. Мөн төмөр зам нь дизль болон цахилгаан галт тэрэг явах тооцооллыг бас тусгаж өгчээ.  Төслийн танилцуулгад дурдсанаар, зорчигч тээврийн галт тэрэгний хурдыг 160км/ цаг, ачаа тээврийн галт тэрэгний хурдыг 120 км/цаг байхаар тооцоолсон байна.  
Мөн төслийн хүрээнд төв вокзалыг байгуулахдаа орон нутгийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн төгсгөл цэгийг Хархорум хотод ойр байршилд буюу шинэ хотын төвөөс 8км зайд хотын захаас 2,1км-ын зайд галт тэрэгний зогсоолыг байгуулахаар төлөвлөсөн гэдгийг дурдлаа. 
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс уг төслийг шинээр байгуулагдах нэг хотын төлөвлөгөөнд бус бүс нутгийн хөгжлийг дэмжих, Хархорин хотыг тойрсон аймаг, орон нутгийн хүн амд зориулсан дэд бүтцийн асуудлыг давхар шийдвэрлэх үүднээс өргөн хүрээтэй, уялдаа холбоотой төлөвлөж ажиллахыг зөвлөлөө. 
Мөн төслийн хэрэгжих хугацааг богиносгох, ЗТЯ болон төмөр замын газрын удирдлагуудтай зөвшилцөж нэмэлт санал зөвлөмжүүдийг авах, тус төслийн эхлэх цэгийн талаар дахин зөвлөлдөж, хэрэгцээт мэдээллүүдээ яаралтай солилцож, цагаа хэмнэх, урьдчилсан судалгаанд тусгах санал зөвлөмж, эдийн засгийн тооцоо судалгааг илүү бодитоор тооцоолж хамтран ажиллахыг хүсэв.  
Хуралд, Зам, тээврийн яам, Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК, Хархорин хотын захиргаа болон БНСУ-ын Үндэсний төмөр зам, “Сүсонг инженеринг” ХХК-ийн төлөөлөл, холбогдох албаныхан оролцов.

Холбоотой мэдээ

“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Гадаад: Хятадын нүүрсний импорт буурч магадгүй
“Монжура” тариаг их хэмжээгээр улсын хил нэвтрүүлэхийг завджээ
Гадаад: Сибирийн байгалийн хийн хоолойн төслийн асуудлаарх хоёр талт уулзалтаас ямар ч ахиц гарсангүй
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Гадаад: “Apple” компани энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он