Сэтгэгдэл 0

“Apple” компани энэ сарын 9-ний лхагва гарагт болох дараагийн тусгай арга хэмжээгээрээ олон шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар зэхэж байна. Шинэ “Apple Watch Series 12”, “Apple Watch Ultra 4” болон магадгүй “Apple AirPods 5”-аас гадна гурван ч шинэ “iPhone” загвар гарч ирэх төлөвтэй байна. “iPhone 18 Pro” болон “iPhone 18 Pro Max” загваруудаас гадна хамгийн их анхаарал татах мэдээ бол “Apple”-ийн анхны эвхэгддэг “iPhone” байх болно. Харин “AirPods”-ийн хувьд энэ удаад танилцуулагдах магадлал бага аж. Эвхэгддэг “iPhone”-ийн тухайд бол зах зээлд нэлээд хожуу нийлүүлэх магадлалтай гэдгийг ажиглагчид онцолжээ. Сүүлийн хэдэн сарын турш энэ талаар ялгаатай мэдээллүүд гарсаар ирсэн ч "9to5Mac"-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд одоог хүртэл тодорхой зүйл алга байна. "iPhone Ultra-гийн худалдаанд гарах хугацаа хойшлогдох эсэх талаар янз бүрийн таамаг яригдсаар ирсэн. Зарим хүмүүс үүнийг “Apple”-ийн арга хэмжээний үеэр танилцуулах ч шууд худалдаанд гарахгүй байж магадгүй гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь “iPhone 18 Pro” цувралын хамт зах зээлд гарна гэж таамаглаж байна. Сүүлийн хэдэн сарын турш “iPhone Ultra”-гийн худалдаанд гарах хугацааны талаар тоо томшгүй олон мэдээлэл гарсаар ирсэн. Аз болоход, хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд уг төхөөрөмж энэ сард худалдаанд гарна гэдэгт нааштай хандаж байгаа ч нийлүүлэлт хязгаарлагдмал байх төлөвтэй байна. Яг хэр хэмжээний хязгаарлалттай байх нь тодорхойгүй байна. Нэгэн таамаглалаар, уг төхөөрөмж АНУ-ын дэлгүүрүүдэд эхэлж худалдаалагдах ч бусад бүс нутагт, тухайлбал Европ эсвэл Хятадад хожим гарч болзошгүй аж.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.