Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Өнөөдөр цахим хяналтын эсрэг дэлхийн өдөр

2026/03/12

Жил бүрийн гуравдугаар сарын 12-нд дэлхий даяар World Day Against Cyber Censorship буюу Цахим хяналтын эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр нь интернэт орчин дахь мэдээллийн чөлөөт урсгал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, цахим цензур болон хяналтын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой.

Цахим хяналтын эсрэг дэлхийн өдрийг 2008 онд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Reporters Without Borders болон хүний эрхийн олон улсын байгууллага болох Amnesty International хамтран санаачилсан түүхтэй. Интернэт нь нээлттэй, чөлөөт мэдээллийн орчин байх ёстой гэсэн зарчмыг олон нийтэд сануулах зорилгоор энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг.

Интернэт, сошиал сүлжээ өргөн хэрэглээ болсон өнөө үед цахим орчин дахь эрх чөлөө, мэдээллийн хүртээмжийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Зарим улс оронд вебсайт, сошиал платформд хязгаарлалт тогтоох, тодорхой мэдээллийг хаах тохиолдол гардаг талаар олон улсын байгууллагууд мэдээлдэг.

Нөгөө талаас цахим орчин дахь эрх чөлөө нь хариуцлагатай хэрэглээтэй зэрэгцэн орших шаардлагатайг мэргэжилтнүүд онцолдог. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах, хувь хүний нэр төр, алдар хүнд, хувийн нууцыг хүндэтгэх асуудал цахим орчинд чухал байр суурь эзэлж байна. Худал мэдээлэл тараах, хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлэх, олон нийтийн сүлжээгээр гүтгэх,доромжлох зэрэг нь цахим орчинд “цахим хэлмэгдүүлэлт” үүсгэх эрсдэл дагуулж болзошгүй гэж үздэг.

Тиймээс цахим орчин дахь үг хэлэх эрх чөлөөг хамгаалах асуудлыг ярилцахын зэрэгцээ дижитал ёс зүй, хариуцлагатай хэрэглээг давхар хөндөх шаардлагатай гэж судлаачид онцолдог.

Интернэт дэх эрх чөлөө нь бусдын эрх, нэр төр, хувийн нууц, хүүхдийн аюулгүй байдлыг хүндэтгэх зарчимтай уялдаж байж бодитоор хэрэгжих боломжтойг энэ өдөр сануулж байна.

Жил бүрийн энэ өдрөөр интернэт эрх чөлөөний талаарх судалгаа, тайлан танилцуулах, хэлэлцүүлэг зохион байгуулахын зэрэгцээ цахим орчинд үг хэлэх эрх чөлөөг хамгаалан ажилласан хүмүүст Netizen Prize шагналыг гардуулдаг уламжлалтай.

Холбоотой мэдээ

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана
Судалгаа: Ажил олгогчид Z үеийнхнийг ажилд бэлэн биш гэж үзэж байна
Монгол иргэд Тайланд улсад 30 хоног визгүй зорчино
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт 505 хүүхэд суралцана
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ "Сибирийн хүч-2" төслийн хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн гэжээ
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо
Завхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө
“Intellinews”: Монголын Засгийн газрыг үндэс, угсаа нэг хүмүүстээ үүд хаалгаа нээхийг уриалав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он