Сэтгэгдэл 0
БНХАУ "Сибирийн хүч-2" төслийн хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн гэжээ

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакун Хятадын тал ОХУ-тай эрчим хүчний салбар болон "Сибирийн хүч-2" (Power of Siberia 2) хийн хоолойн төсөлд голлон анхаарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаа талаар мэдээлжээ. Тэрбээр "Сибирийн хүч-2" төслийн хүрээнд хийгдэж буй дээд түвшний уулзалтын талаарх асуултад хариулахдаа "Хоёр улсын төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Хятад, ОХУ эрчим хүч зэрэг олон салбарт нягт хамтын ажиллагаагаа хадгалсаар ирсэн" гэжээ. Мөн Гуо Жиакун Бээжин хот харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан Оростой хамтран ажиллаж, хоёр талын бодит хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэхэд бэлэн" байгааг тэмдэглэжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.