Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

“Intellinews”: Монголын Засгийн газрыг үндэс, угсаа нэг хүмүүстээ үүд хаалгаа нээхийг уриалав

43 мин өмнө

Антонио Грасеффо бол Хятад судлаач юм. Тэрбээр 20 гаруй жил Ази тивд амьдарч, долоон жил Хятадад, гурав жил Тайваньд, дөрөв жил Монголд амьдарчээ. Тэрбээр Шанхайн их сургуулийн Эдийн засгийн сургуульд олон улсын худалдааны чиглэлээр докторын дараах судалгаа хийж, Шанхайн  их сургуульд докторын зэрэг Шанхайн Жиаотун их сургуульд магистер хамгаалсан. Антонио Азийн тухай долоон ном бичсэн бөгөөд Хятадын эдийн засгийг голчлон судалдаг. Түүний бичсэн “Mongolia urged to “open door” to Russian Mongols who want return to ancestral roots” гарчигтай нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Тусгаар тогтносон Монгол Улс руу шилжин суурьших ажлыг хөнгөвчлөхийн тулд эх орон нэгтнүүдийн тухай хууль баталж, “Монгол карт” нэвтрүүлэх талаар анхаарч үзэхийг “Монгол туургатны хөгжил” сангийн идэвхтнүүд уриалж байна. Бүлгийн тэргүүн Халимаг Жангар Тюрбеевийн дэмжлэгтэйгээр ОХУ-ын Буриад, Халимаг, Тува гэсэн гурван том Буддын шашинтай улсын оршин суугчид олон мянган хүний ​​гарын үсэг цуглуулсан байна.

ОХУ-д Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, Алтайн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Тува Улс зэрэг Монголын хэд хэдэн бүгд найрамдах улсууд оршдог. Буриад, Халимаг хоёр нь Монголтой хамгийн хүчтэй удамшлын холбоотой бөгөөд Алтай нь удамшлын болон соёлын хувьд тийм ч ойр биш, Тува нь удамшлын холбоо сул боловч Монголтой илүү бат бөх соёлын холбоотой байдаг. Тувачууд хувцас, биеэ авч яваа байдалаараа монголчуудтай тун төстэй. Сибирийн өмнөд хэсэгт орших Буриад бол монголчуудтай хэл, соёлын нягт холбоотой, буриад үндэстний өлгий нутаг юм. Буриад хэл нь монгол хэлний овогт багтдаг бөгөөд бөө мөргөл, уламжлалт хувцаслалт зэрэг соёлын олон зан үйл нь монгол соёлтой ижил төстэй байдаг.

Түүхээс харахад Оросоос ирсэн монголчууд Монголд суурьшсан нь хэл, соёл, шашин шүтлэг ижил хүмүүсийн дунд амьдрахад илүү хялбар болсон. Олон мянган буриадууд дэлхийн нэгдүгээр дайны үед  цэрэгт татагдахаас зайлсхийж, хожим нь Зөвлөлтийн хэлмэгдүүлэлтээс зугтан Монголд суурьшиж, үр хойч нь үргэлжлүүлэн Монголд амьдарч байна. Украины мөргөлдөөн эхэлснээс хойш 100 мянга гаруй орос иргэн Монгол руу цагаачлан ирж, Улаанбаатарын Засгийн газар тэдэнд урт хугацааны визний зохицуулалт хийжээ. Гэвч Монголд ирсэн Кавказын оросуудын олонх нь хэсэг хугацаанд үлдэж, урт хугацааны виз авахад хялбар, Оросын банкны картыг хэрэглэх боломжтой Тайланд, Вьетнам зэрэг улсыг  сонгосон байна. Хэд хэдэн улс тодорхой удам угсаатай хүмүүсийн оршин суух, хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зорилгоор визний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Япон, Солонгос угсаа гарвал ижил хүмүүстэй визний хөнгөлөлт үзүүлдэг. Европт ижил төстэй хөтөлбөрүүд Герман, Ирланд, Польшид мөн хэрэгждэг. Эдгээр хөтөлбөрүүд нь үр дүнтэй болох нь батлагдсан. Гэсэн хэдий ч ижил төстэй хөтөлбөрүүдийг монгол угсаатнуудад хамруулах нь ихээхэн төвөгтэй, улс төр, соёлын сорилттой тулгарахаар байгаа юм. Уг нь Өвөрмонголд Монгол Улсаас 50 орчим хувиар илүү монголчууд амьдардаг. БНХАУ-ын бусад хэсэгт тархсан нэг сая орчим монголчууд байдаг. Тэд бүгдээрээ Монгол руу нүүх юм бол байдал эсрэгээрээ эргэнэ. Учир нь, Монгол Улс эдийн засгийн хувьд БНХАУ-аас хараат. Өөр нэг анхаарах зүйл бол монголчуудыг хэрхэн тодорхойлох вэ. Хэрэв шалгуур нь ДНХ юм бол тувачууд соёлын хувьд Монголын амьдралд сайн дасан зохицох магадлалтай ч шаардлагад нийцэхгүй байх магадлалтай. Сибирийн цаа буга малладаг Эвенкүүд монгол өв соёлыг хуваалцаж, эвенки хэлээр ярьдаг. Зүүн Сибирийн Сахагийн Бүгд Найрамдах Улс (мөн Якут гэгддэг) хамгийн том уугуул иргэд болох якутууд түрэг овогт багтдаг якут хэлтэй. Якутууд бөө мөргөл, туулийн түүх зэрэг соёлын зан үйл нь  Монголын бусад бүлгүүдтэй адил төстэй. Чувашчууд ОХУ-ын нутаг дэвсгэр дэх Чуваш улсын нутаг дэвсгэрт амьдардаг. Чуваш хэл нь монгол овогт багтдаг хэдий ч түрэг, фин-угор бүлгүүдтэй олон зуун жилийн турш харьцаж ирсэн соёлын өвөрмөц онцлогтой.

ОХУ-аас гадна Монголтой өвөг дээдсийн холбоотой гэж мэдүүлдэг томоохон үндэстний нэг бол Хазара юм. 6-8 сая орчим хүн байдаг бөгөөд тэд ихэвчлэн Афганистан, Пакистанд амьдардаг. Хазара ард түмэн Монгол өв уламжлалтай гэдгээрээ исламын шашинтай орнуудад хэлмэгдүүлэлтэд өртдөг. Тэд ялангуяа Афганистаны Талибаны дэглэмийн үед хэлмэгдэж байна. 2011 онд Монголын Засгийн газар Хазара иргэдэд орогнол, оюутны виз олгох хөтөлбөрийг санаачилсан ч амжилт олоогүй. Монголчуудтай ДНХ адил ч  Хазара нар хувцаслалт, шашин шүтлэг, хэл яриагаараа эрс ялгаатай байсан тул Монголын соёлд уусах нь эрсдэлтэй болсон. Үүний үр дүнд хөтөлбөрийг зогсоосон. Хоёр жил хагасын өмнө АНУ-ын цэргийг Афганистанаас гаргаснаар Хазарачуудын нөхцөл байдал улам хүнд болсон. Энэтхэг, Пакистанд өмнөд Азид Могалын эзэнт гүрнийг байгуулсан монгол ноёдын удам угсаатай, могол гэгддэг цөөхөн монгол үндэстэн мөн оршин суудаг. Гэсэн хэдий ч монгол угсаа гарал үүслээсээ салж, олон зуун жилийн туршид ихээхэн хувьсан өөрчлөгдөж ирсэн. Хэдийгээр Монгол Улс угсаа гарвал бүхий хүмүүст визний хөнгөлөлт, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй боломгүй ч ОХУ-ын харьяанд байгаа Монгол угсаатны иргэдэд урт хугацааны виз олгох ажлыг үргэлжлүүлэх боломжтой хэвээр байна. Үүний эсрэгээр, АНУ, Европ, барууны орнуудын иргэд Монгол угсаа гаралгүй атлаа Монгол Улсад визний хөнгөлөлт хүртдэг бол Пакистан, Афганистаны иргэншилтэй хүмүүс илүү их бэрхшээлтэй тулгардаг.

Холбоотой мэдээ

БНХАУ "Сибирийн хүч-2" төслийн хүрээнд эрчимхүчний салбарын хамтын ажиллагаагаагүнзгийрүүлэхэд бэлэн гэжээ
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо
Завхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

БНХАУ "Сибирийн хүч-2" төслийн хүрээнд эрчимхүчний салбарын хамтын ажиллагаагаагүнзгийрүүлэхэд бэлэн гэжээ
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо
Завхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө
“Intellinews”: Монголын Засгийн газрыг үндэс, угсаа нэг хүмүүстээ үүд хаалгаа нээхийг уриалав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхий сайд Н.Учрал дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, Монгол-Оросын худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ЦДАШ шилжүүлэх барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо
БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он