Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ

2026/03/10

“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулгыг  2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна” гэж, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна” гэж, мөн зүйлийн 8.3 дахь хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна” гэж тус тус заасны дагуу Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Бүртгэл: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн материалыг asuulga@cabinet.gov.mnцахим хаягаар 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16.00 цагаас 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага:Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах сэдвийн хүрээнд мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байх бөгөөд нэр дэвшүүлэхдээ дараах мэдээллийг PDF (pdf) өргөтгөлтэй хавсарган ирүүлнэ:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар /И-Монголиа лавлагаа/;
  2. Боловсролын мэдээлэл;
  3. Ажил эрхлэлтийн мэдээлэл;
  4. Холбоо барих утасны дугаар.

Жич: Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй” гэж заасныг анхаарна уу.

Лавлах утас: 51-260156

 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана
Судалгаа: Ажил олгогчид Z үеийнхнийг ажилд бэлэн биш гэж үзэж байна
Монгол иргэд Тайланд улсад 30 хоног визгүй зорчино
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт 505 хүүхэд суралцана
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ "Сибирийн хүч-2" төслийн хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн гэжээ
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо
Завхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө
“Intellinews”: Монголын Засгийн газрыг үндэс, угсаа нэг хүмүүстээ үүд хаалгаа нээхийг уриалав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он