Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа

2026/03/07

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг (UNCCD COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд эх орондоо зохион байгуулна.

Тус хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Гэрээг Монголын талаас Талуудын 17 дугаар Бага хурлын байр, байгууламжийн дэд хороог ахлан ажиллаж буй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, гүйцэтгэгч талаас “Жи Эл эвентс” компанийн эрх бүхий төлөөлөгч Инэс Жинон нар үзэглэлээ. “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг НҮБ-ын шаардлага болон олон улсын стандартын дагуу нийлүүлж, угсарч ашиглалтад оруулах гүйцэтгэгчээр мэргэжлийн, туршлагатай компани болох “Жи Эл эвентс” (GL Events) шалгарсан юм.

“КОП17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн дарга Б.Идэр “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийн гүйцэтгэгчээр шалгарсан “Жи Эл эвентс” компанитай байгуулах гэрээний төсөл боловсруулах, хэлцэл хийх ажлын хэсэгт оролцож, зургаан удаагийн уулзалт зохион байгуулсан. 

“Жи Эл эвентс” компани нь нийт 12 түр байр, байгууламжийг түрээсийн хэлбэрээр нийлүүлж, талбайд угсран ашиглалтад бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Эдгээр байгууламжийг Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалтууд, бүс нутгийн болон хороодын хуралдаанууд, зэрэгцээ арга хэмжээнүүд, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, үзэсгэлэн, оролцогчдын хоол хүнс болон үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглана. Франц улсад төвтэй “Жи Эл эвентс” компани нь дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн томоохон арга хэмжээнүүдэд үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай. Тухайлбал, Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотод зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Талуудын 17 дугаар Бага хурал нь дэлхийн газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого, шийдвэрийг хэлэлцдэг хамгийн өндөр түвшний олон улсын форум юм. Тус бага хуралд 196 орны Засгийн газрын албан ёсны төлөөлөгчид, байгаль орчин, хөдөө аж ахуй, ус, уур амьсгалын салбарын сайд нар болон өндөр түвшний бодлого боловсруулагчид, улс орнуудын төр, засгийн газрын тэргүүнүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцоно. Үүнээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын сүлжээ, эмэгтэйчүүдийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мөн дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирэх бөгөөд 8,000–10,000 орчим зочид, төлөөлөгчдийг хүлээн авах төлөвтэй байна.

Ингэснээр Талуудын 17 дугаар Бага хурал нь зөвхөн Засгийн газруудын хэлэлцээ төдийгүй шинжлэх ухаан, бодлого, бизнес, иргэний нийгмийн хамтын оролцоонд суурилсан дэлхийн хэмжээний олон талт платформ болж, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх өргөн цар хүрээтэй, цогц арга хэмжээ болох юм.

Холбоотой мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 30 хувьд муу байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он