Сэтгэгдэл 0

Эрүүл мэндийн салбарын түүхэнд анх удаагаа жилд 75 хувиар цалин нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн.
2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрт талууд гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.
Ингэснээр 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилчдын цалинг 30 хувиар, 08 дугаар сараас 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 9 хувиар нэмэгдүүлж үндсэн цалинг 3.500.000 төгрөгт хүргэнэ.
Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцолсон юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.