Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төслийг хэлэлцлээ

2025/12/26

Монгол Улсын Алсын хараа-2050, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын бичиг баримтад үндэслэн “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төсөл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар хэлэлцлээ.

Танилцуулгыг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан хийлээ.

Энэхүү төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хотын хүн амын өсөлт, замын хөдөлгөөний түгжрэл, хууль бус такси үйлчилгээний эрсдэл, аялал жуулчлалын эрэлт зэргээс үүдэн, хэрэглэгч төвтэй, аюулгүй, ухаалаг технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй, тогтвортой такси үйлчилгээний системийг бүрдүүлэх зорилготой аж. Төслийн хүрээнд эхний жилд 1000 ширхэг, гурав дахь жилд 500 ширхэг, 5 дахь жилд 500 ширхэг нийт 2000 цахилгаан (PHEV) автомашинаар парк шинэчлэлт хийж, нэгдсэн удирдлагын системд холбон такси үйлчилгээ үзүүлэх бөгөөд 77 тэрбум төгрөгийг зарцуулах байна.

Учир нь Улаанбаатар хотод 2025 онд тусгай зөвшөөрөлтэй 5 аж ахуйн нэгжийн 221 тээврийн хэрэгсэл таксийн үйлчилгээнд явж байгаагийн 185 тээврийн хэрэгсэл буюу 87 хувь нь шингэрүүлсэн нефтийн хийн хөдөлгүүртэй, 30 тээврийн хэрэгсэл буюу 13 хувь нь бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд мэдээллийн нэгдсэн систем бүртгэлтэй байна. Мөн хувийн болон түрээсийн нийлсэн 20 мянга орчим такси нэмэгдээд тооцоход хүн амын 1.36 хувь буюу 70 хүнд 1 такси ногдож байгаа аж. Дэлхийн жишгээр 1000 хүн тутамд 1-4 такси шаардлагатай. Улаанбаатар хотод 7600 хүн тутамд 1 албан ёсны такси ногдож байна. Энэ нь хотын дунджаас 8–10 дахин доогуур түвшинд байгаа талаар танилцууллаа.

Харин НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс такси үйлчилгээг сайжруулахдаа төр өөр бизнес эрхлэх биш дүрэм, стандарт тогтоох, хяналт тавих үүргээ л сайн биелүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотод такси нэмэх биш, харин зөв зохицуулалт хийх, хувийн болон түрээсийн таксиг эрсдэл үүсгэж байгааг анхаарч стандарттай, ухаалаг таксины систем болгон хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ. Зарим төлөөлөгчид цахилгаан такси орж ирснээр агаарын бохирдол, иргэдийн аюулгүй байдал, таксины үнэ буухаас эхлээд давуу талтай гэдгийг илэрхийлэв. Дээрх төслийн шалгаруулалтад одоо үйлчилгээ эрхэлж буй такси компаниуд нээлттэй бөгөөд ялангуяа такси үйлчилгээий бизнесийг төрөөс дэмжих шаардлагатай гэдгийг төслийн хариуцагчаас тайлбарлалаа. Ингээд төлөөлөгчдийн олонхын саналаар буюу 61.5 хувиар дэмжигдлээ. Гэхдээ дээрх төслийг хувийн хэвшлийг дэмжсэн, дэд бүтэц төлөвлөлт, үйлчилгээний стандарт зэргийг тооцож, дараа дараагийн шатанд хяналт тавьж ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Гадаад: Хятадын нүүрсний импорт буурч магадгүй
“Монжура” тариаг их хэмжээгээр улсын хил нэвтрүүлэхийг завджээ
Гадаад: Сибирийн байгалийн хийн хоолойн төслийн асуудлаарх хоёр талт уулзалтаас ямар ч ахиц гарсангүй
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Гадаад: “Apple” компани энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он