Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ГИХГ: БНХАУ-ын иргэн Yang Yao-г албадан гаргалаа

2025/12/19

Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хяналт шалгалтын үйл ажиллагааг тогтмол явуулдаг.

Энэ хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэрэгжиж байгаа "Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төслийн ажил гүйцэтгэж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт явуулахад Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 31, 155 дугаар тогтоолоор төслийн ажил гүйцэтгэх 372 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн боловч төслийн талбайд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлүүлсэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг нууж, зугтаалгасан, төслийн нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг ашиг олох зорилгоор тогтоолд заасан хаяг, байршлаас өөр газарт шилжүүлэн ажиллуулсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан.

Гадаадын иргэн, харьяатын газраас илэрсэн зөрчлүүдийг шийдвэрлэж, зөрчлийг арилгах чиглэлээр албан шаардлага хүргүүлж, төслийн удирдлагатай биечлэн уулзаж холбогдох хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн боловч зөрчил дахин давтагдаж, байгууллагын хууль ёсны шийдвэрт хууль бусаар нөлөөлөх оролдлого удаа дараа хийж байсан тул төслийн удирдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Yang Yao-н Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон. Улмаар төслийн удирдагч нь визийн шаардлагаас чөлөөлөгдсөн нөхцөлийн дагуу албан зориулалтын паспортоор дахин хил нэвтэрч, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тул холбогдох хууль тогтоомжийн дагуу 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа.

Гэвч төрийн байгууллагын хууль ёсны шийдвэрийг өөрчлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад шахалт үзүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдох зэргээр зүй бус үйлдлийг гаргаж байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, гадаадын иргэдийн хууль бус үйлдлийг аливаа хэлбэрээр дэмжих, өөгшүүлэх, зуучлахгүй байх, хууль бус арга ажиллагаанд автахгүй байхыг анхааруулж, төрийн байгууллагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг мөрдөж ажиллахыг сануулж байна.                

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Холбоотой мэдээ

ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он