Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Капитал банк ХХК, Чингис хаан банк ХХК-иас авах Нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулах чиглэлээр, хууль зүйн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна

2025/12/03

Капитал банк ХХК, Чингис хаан банк ХХК-иас авах нийгмийн даатгалын сангийн авлагыг бүрэн барагдуулах, төлбөр төлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор төлбөр авагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг эрүү, иргэн, захиргааны анхан болон давж заалдах шатны шүүх, улсын дээд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамгаалах, төрийн бусад байгууллагад төлөөлөх өмгөөллийн хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны төсөвт зардал төсөвлөн баталсан.  Энэхүү зардал нь үйл ажиллагааны урсгал зардлаас санхүүжүүлж байгаа бөгөөд нийгмийн даатгалын сангаас зардал гараагүй болно.  

Энэхүү хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендер хууль, журмын дагуу 3 удаа зарлагдаж, эхний 2 удаагийн тендерт хуулийн этгээд шалгараагүй бөгөөд 3 дахь удаа зарласан тендерт  “Дэлгэрэнгүй хууль“ төрийн бус байгууллага шалгаран 198 сая төгрөгийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг https://user.tender.gov.mn/mn/result/detail/1746497748203 линкээр орж танилцах боломжтой.

Нийгмийн даатгалын сангийн өр төлбөр барагдуулахад чиглэсэн арга хэмжээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг худалдан авах Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Дэлгэрэнгүй хууль ТББ -ын хооронд хийсэн 2025 оны НДЕГ/20250103001 дугаар “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний санхүүжилтийг олгох Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны “Худалдан авах ажиллагааны зардал гаргах тухай” А/301 дүгээр тушаалыг shilendans.gov.mn –ний “Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр” хэсэгт 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байршуулсан болно. Тус мэдээлэлтэй холбоотой гэрээ, тушаалтай холбоотой мэдээллийг https://shilendans.gov.mn/organization/12224?ry=2025&rfor=22988&rf=1835&rm=11 линкээр орж танилцана уу.

Нийгмийн даатгалын байгууллага нь хоёр банкны өр төлбөрийг барагдуулах ажлын эрчимжүүлэхээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай холбогдох хууль, дүрмийг баримтлан ажиллаж байгаа бөгөөд  Шилэн дансны тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баримтлан бүх мэдээллийг шилэн, ил тод, нээлттэйгээр www.shilendans.mn -д байршуулан ажиллаж байна. 

Гэрээ байгуулсан хугацаанаас хойш Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 1.1 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, үлдэгдэл 63.1 тэрбум төгрөг болсон. Мөн 30 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг шинээр олж илрүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэн, ажлын явц, тайлан мэдээг тухай бүр ирүүлэн ажиллаж байгаа болно.

 

Холбоотой мэдээ

“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Гадаад: Хятадын нүүрсний импорт буурч магадгүй
“Монжура” тариаг их хэмжээгээр улсын хил нэвтрүүлэхийг завджээ
Гадаад: Сибирийн байгалийн хийн хоолойн төслийн асуудлаарх хоёр талт уулзалтаас ямар ч ахиц гарсангүй
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Гадаад: “Apple” компани энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он