Сэтгэгдэл 0

Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал “ Абу Даби-2025” их дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болсон.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 15 тамирчин оролцож, Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн ОХУ-ын жүдоч Тамерлан Башаевыг ялсанаар алтан медаль хүртлээ.
Ийнхүү Монголын жүдочид Абу Дабигийн их дуулгаас нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 52 орноос дөрөвт жагслаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.